8o
Улаанбаатар хот
mobile menu

Чоно борооноор....

2017-04-04 08:57:00

Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэн дуулиан шуугиантай байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал өнөөдрийг хүртэл нам жим болоогүй харин ч асуудал хурцдах тийшээ хандаж эхэллээ.  Учир нь өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг харъяа дарга нарт өгөөд байсан билээ. Энэхүү үүргийн дагуу  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж  авсан үйл явдал боллоо. Энэхүү үйл явдал нь Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо. ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өчигдөр  УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байсан нь олон нийтэд ил болоод байна. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон луйвар ил цагаандаа гарч төр хувийн өмчид халдаж байх зуур чоно борооноор гэдэг шиг үйл явдал болоод өнгөрөв. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдсон эхний өдрөө өөртөө 300 сая төгрөгийн автомашин худалдан авч, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай Нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс "Лексус 570" маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр худалдан авсан байна.  Шинэхэн захирлыг тансаглал үүгээр ч зогсохгүй нь. Түүнчлэн өөрийн байрандаа буюу хоёрдугаар хорооллын 11 дүгээр байрны 27 тоотод 24.6 сая төгрөгөөр супер засвар хийлгэж гангарсан байна. Чоно борооноор сэмхэн гэтэж байгаад дайрдагын жишгээр Төр хувийн хэвшлийг дээрэмдэж авах зуур Х.Бадамсүрэн захирал хурдан шуурхай хөдөлж хэд хэдэн шийдвэр гаргаад авчээ. 

Тодруулбал, Х.Бадамсүрэн захирал 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авто машин худалдан авах гэрээ хийсэн байна. Тус гэрээнээс харахад шинэхэн захирал хар өнгөтэй шинэ загварын "LEXUS LX570" автомашиныг худалдан авсан байна. Монголын ард түмнийг 40-өөд жил тэжээсэн үйлдвэрийг сонгуулийн мөчлөг тохиолдуулж луйвардаж, намаас тавьсан захирал нь яаж дураараа дургиж байгааг бид харж байна.  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиралд эрх баригчид хариуцлага тооцох уу, эсвэл хамтдаа хувааж идэх үү. Х.Бадамсүрэн захирлын энэхүү үйл явдлаас харахад Монголын эдийн засгийн манлай үйлдвэр “Эрдэнэт” наснаасаа эрт “дампуурч” байх шиг.

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Яахаараа Төрийн өмчит компаний захиралууд, ТУЗ-ийн гишүүд ийм цалин авдаг юм бэ. Энэ ямар тэдний хөдөлмөрөөрөө бүтээсэн компани уу. Өвөг дээдсээс маань уламжлагдаж ирсэн эх орны баялаг, ард түмний өмч
2017/04/05 66.181.180.54
Зочин
Эрдэнэтийн шинэ дарга нарын тансаглал төрийн өмч хэний ч өмч биш эзэнгүй юм гэдгийг яруу тодоор харууллаа. Юун татвар нэмэх вэ эд нарын тансаглалыг ард түмэн татвараараа төлөх болж байна уу
2017/04/04 139.5.217.187
zochin
4 жил элгийн юм их болно до.
2017/04/04 202.5.202.62
zochin
Сонгогчид та бүхэн ямар лалрын новшнуудыг төрд гаргаснаа харж байгаа биз дэ. Түрийний бөөснүүд толгойд гарахаар ингэж байгаа юм да. Болдогсон бол бүгдийг нь буудах юмсан. Энэ зөвхөн эхлэл нь.
2017/04/04 202.5.202.62
zochin
Ard tumenii ner barisan luivarchid bosyo temtseye darluulj guitslee
2017/04/04 66.181.185.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment