8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр Х.Мандахад өргөө гэрээ бэлэглэжээ

2017-04-03 14:13:00

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр Х.Мандах гэрээ бэлэглэжээЭрдэнэт дөрвөн хүний алтан амийг аварсан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс гавьяат үйлсийг нь сайшаан өгсөн таван ханатай гэрээ 25 дугаар хорооны амьдралын нөхцөл тааруухан Х.Мандах гэдэг хөгшинд бэлэглэж буян нэмжээ. Энэ баярт үйл явдлыг Цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа А.Бакыт, Монголын Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга Л.Гаваасүрэн гуай, 25 дугаар хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нар хуваалцсан байна. Мандах хөгшнийг 25 дугаар хорооныхон анддаггүй аж. Тэрбээр  хөл муутай ч нийгмийн идэвхи маш сайтай, хорооны хамаг л хогийг цэвэрлэж явдаг сайхан сэтгэлтэй нэгэн.  Г.Ганбаярыг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment