Засгийн газрын ээлжит хуралдаанаар буюу өнгөрсөн гурав дахь өдөр “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгосон. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг анхааруулж, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон.
Төрийн өмчид бүртгэж аваад компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж дангаараа батлаад улсын бүртгэлд бүртгүүлэхээр өнөөдөр Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар бүртгүүлэхээр явж байгаа аж.
Өнгөрсөн тав дахь өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн тав дахь өдөр хуралдаад “Монгол зэс” компанид мэдэгдэлгүй ТУЗ-ийг бүрдүүлээд зогсохгүй 49 хувийг Төрийн өмчид бүртгэж авсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдэгдлээ. Төрийн өмчид бүртгэж аваад компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж дангаараа батлаад улсын бүртгэлд бүртгүүлэхээр өнөөдөр Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар бүртгүүлэхээр явж байгаа аж. Одоогоор “Монгол зэс” албан ёсоор 49 хувийг эзэмшээд явж байгаа. УИХ-ын тогтоол дээр манай “Монгол зэс” компанийг өмчлөгч гэж хүлээн зөвшөөрч гэрээ хэлцэл хий гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн байх учиртай.
Төрийн мэдэлд бүртгэхийг хүчээр тулгаж, дарамтлах байдал ажиглагдаж байгаа учраас байдал бишидвэл шүүхэд хандахаар “Монгол зэс” компанийн удирдлагууд хэлж байна.
Тэгвэл 49 хувийг Төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол гарснаас хойш төр “Монгол зэс” компанийн ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй юм байна. Хэлцэл гэдэг хоёр тал хүлээн зөвшөөрөөд сайн дурын үндсэн дээр явагддаг зүйл төрийн өмчийн хороо давуу байдлаа ашиглан хүч түрэн орж ирж байгаа хэр зохистой юм бол. Аливаа өмчлөх эрхийг хязгаарласан, шилжүүлсэн илт хууль бус хэлцлийг бүртгэх нь эрүүгийн гэмт хэрэг. Төрийн мэдэлд бүртгэхийг хүчээр тулгаж, дарамтлах байдал ажиглагдаж байгаа учраас байдал бишидвэл шүүхэд хандахаар “Монгол зэс” компанийн удирдлагууд хэлж байна.
Албан ёсоор ямар ч яриа хэлцэл явагдаагүй, эрхзүйт тогтолцоотой монгол хүмүүс учраас дотооддоо учраа олчихно хэмээн найдаж гадны хараат шүүхээр шийдвэрлүүлэхээ түр харзнаад буй. Гэвч байдлыг хардахад Төр дангаар тоглолт хийж Эрдэнэтийн 49 хувийг хүчээр эзэгнэх алхам нь улам лавшрав бололтой. П.Од