8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор данстай эрхмүүдэд гишгэх газар үгүй боллоо

2017-03-31 10:55:00

Бельгийн Вант Улсад амьдарч буй монголчууд "АВЛИГАЧИД ОФФШОРЧДЫН ЭСРЭГ" тайван жагсаал хийсэн байна. Үүнээс өмнө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа монголчууд Элчин сайд С.Баярыг эсэргүүцэж, Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч буй Монголчууд, Өмнөд Солонгост оршин сууж буй Монголчууд оффшор дансанд их хэмжээний ам.долларын хадгаламжтай улс төрчдийн эсрэг тайван жагсаал зохион байгуулж байгаа билээ.  Мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдээ "OFFSHOR CHALLANGE" -д нэгдэхийг мөн уриалж байна. "АВЛИГАЧИД ОФФШОРЧДОД"  амьдрах нутаг, алхах газар үгүй болжээ. Нуусан мөнгөө ил болгоорой. Ард түмний дараагийн бай та ч байж болно шүү. Өнөөдрөөс эхлэн гадаадад суугаа монголчууд тухай улс бүртээ 12.00 цагаас эхлэн тайван жагсаал нэгэн зэрэг эхлүүлэх гэж байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment