АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ. Энэхүү хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцсэн. Харин Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Тийм учраас АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан учраас ийнхүү Дээд шүүх энэ асуудлыг дахин хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэхээр болсон байна.
АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
2017-03-31 09:14:57