Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн байгуулагджээ. Одоогийн байдлаар иргэний нийгмийн 34 төрийн бус байгууллагууд нэгджээ. 100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлсэн байна.
Тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 17 тэрбум ам. долларыг нутагт оруулж ирэхийн төлөө маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдөр тайван жагсаал цуглааныг 12:00 цагаас хийх гэж байна. Орон нутгаас олон хүн ирж оролцохоо илэрхийлснээс гадан Англи, Бельги, Швейцарь, Япон, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд 12:00 цагт оршин буй нутаг дэвсгэртээ жагсаал зохион байгуулахаа илэрхийлжээ. Ард түмний онцгой зөвлөлөө гурван сарын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй. Тэд тэвчээртэй хоног тоолж хүлээсэн гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр сануулж байсан. Маргааш тайван жагсаал иргэддээ өргөнөөр оролцохыг уриалж, ирж амжихгүй нь автомашиныхаа дуут дохио, шар гэрэлээ асаах зэргээр дэмжихээ илэрхийлээрэй хэмээж байсан. Мөн хөдөө орон нутагт энэ цагт цуглаан зохион байгуулах юм байна. Монголын төрийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.