Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.Баяр:-" ...Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй." гэж хариу өгсөн билээ.
Тэгвэл иргэн Г.Ичинхорлоо нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын Их хурлын дарга М. Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд Ц. Мөнх-Оргил нарт хандан шаардах бичиг хүргүүлжээ. Уг бичигт С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдын албанаас эргүүлэн татах шаардлага тавьж гуравдугаар сард багтан хариугаа авна гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт бий. Түүнийг татах эсэхийг илгээсэн төрийн дээдэс шийдэх нь. Иргэн Г.Ичинхорлоод ямар хариулт өгөх бол, харах л үлдлээ.