"АПУ"-ХХК-ийн борлуулагчийг хөнөөсөн Г.Пүрэвсүрэнд 24 жилийн хорих ял оноожээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноож эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.