8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн цэргийн офицер хуурамч хаяг нээж, охидыг мэхэлж байжээ

2017-03-28 17:05:00

ХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байжээ. Хууль бус энэхүү үйлдлийг нь ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм.

Тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр офицер залуу ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Тэрбээр дээрх зарынх нь дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дп
Ямар тэнэг хүн бэ. Офицер биш байхаа харуул бх. Офицер хүн дээд боловсролтой бдаг цагдагийн олно гэж мэдэхгүй баймаргүй юм
2017/04/03 150.129.142.234
Зочин
Хилийн цэргийнхэн ичмээр юм
2017/03/29 66.181.183.198
Цолмон хошууч
Хилийн цэргийнхэн гэж хогийн новшнууд л байдаг шдээ.
2017/03/28 66.181.180.50