8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгууд уруу зорчихгүй байхыг анхааруулав

2017-03-28 16:14:00

Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болов.  

Цаг агаар, байгалийн үзэгдлээс шалтгаалан Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар ашиг олох зорилго бүхий хувиараа тээвэр эрхлэгчид өндөр үнээр зорчигч тээвэрлэх, иргэд баталгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр орон нутгийг зорих эрсдэлтэй үйлчилгээ ихэсдэг тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл