8o
Улаанбаатар хот
mobile menu

Эртний олдворын талаар ЦЕГ-т мэдээлээрэй

2017-03-28 15:25:12

Өнөөгийн Монгол Улсын хил хязгаарын хүрээн дотор дундад зууны монголчуудын оршуулгын холбогдолтой дурсгалыг анх XX зууны эхэн үеэс шинжлэн судлах болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хадны хөмөгт хонгил ашиглан үйлдсэн эртний хүний оршуулга маш олон тоотой илэрч олддог боловч хадны оршуулга нь ихэвчлэн тоногдож сүйтгэгдсэн байдалтайгаар судлаачдын гэр дээр ирдэг байна. 
Тус Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хадны оршуулгыг хадгалан хамгаалах, тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласны үр дүнд тус аймгийн Алтанцөгц сумын хоёрдугаар багийн нутаг “...........”-ын хөндийд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-17 дугаар зууны үеийн байж болох эртний хүний шарилийг илрүүлсэн. 
Хадны оршуулгыг тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд хандасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нар газар дээр нь очиж 2016 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд хадны хөмөгт байсан хадны оршуулгыг малтлан судлахад XII зууны үеийн харьцангуй бүтэн хадгалагдсан ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсог, эсгий онго, модон аяга, давуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан.
Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөдМонгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн юм.
Түүх, соёлын дурсгалт зүйл түүний олдвор хэрэглэгдэхүүнийг зөвхөн эрдэм шинжилгээний ажилд ашиглах бөгөөд энэ талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг иргэд, олон нийтэд Уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл