УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газарт шинэ жилийн сюрприз барихаар зэхэж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад "Өнөөдөртөө багтаад мэдэгдэнэ. Тэр хүртэл сюрпризээ задлахгүй. Бидний бэлгийг хараад ард түмэн УИХ дахь МАН-ын бүлэг үнэн хэллээ гэх болно” хэмээсэн. Битүү, хатуу ярианаас ч болсон уу, МАН, МАХН хоёр Засгийн газрыг унагах нь гэсэн “бор шувуу” Төрийн ордонд ниссэн. УИХ-ын гишүүүн Г.Уянга Дубайд зурсан Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг Монголд хохиролтой болсон хэмээн үзэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж буй. 19 гишүүн гарын үсэг зурвал хуулийн төсөл өргөн мэдүүлэх нөхцөл бүрдэх юм. Одоогоор эл төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 14-д хүрсэн ч зарим нь татгалзаад байгаа юм. Тэгвэл энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газрын хийх ёстой ажлуудыг жагсаасан жагсаалт аж.
С.Бямбацогт: Засгийн газарт шинэ жилийн сюрприз барихаар зэхэж байна
2015-12-28 16:53:00