8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

2017-03-28 09:29:00

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй манай цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварсан байна. Тодруулбал, Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр манай алба хаагчдын байрлаж буй баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 иргэнийг хүч хэрэглэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завджээ. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жонш
Улс төрчдөөс олонд сонсгох олигтой юм нэг сонсогдохгүй юм аа бусад бүх төрлөөр сайхан мэдээ их бх юм даа
2017/03/28 66.181.186.70