8o
Улаанбаатар хот
mobile menu

Даланг цементлээгүйн балгаар Чандмань баг усанд автах нь

2017-03-28 08:10:00

Увс аймагт шар усны үер буух аюултай нөхцөл байдал үүсчээ

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газарт газар хагарч хэмжээний ус тэлж хачирлаж мөстсөнөөс болж тус багийн иргэд төдийгүй аймаг уруу орж гарах улсын чанартай замын хөдөлгөөнийг зогсоож байсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хачирлаж тэлсэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах аюултай нөхцөл байдалд хүрчээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс эрсдэлээс хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллууж эхэлсэн байна. Энэхүү дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1.5 метр гүнтэй 2,100 метр урт хонгилийг ухаж гаргасан байна.

Нутгийн иргэд ярьж буйгаар их хэмжээний ус ингэж тэлж хачирласан нь даланг цементлэх ёстой байтал хавтан шигтгэж тэр нь сэтэрснээс болсон.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Ингээд хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад бана. Хачирлаж дэлгэсэн ус Чандманийн засмал замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постын орчмын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай байна. 

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 200 орчим хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна. 

Мөн хиймэл нуур лагаар дүүрч тойруулсан далан нь усаа агуулж дийлэхгүй байгаад учрраас нь хальж байна гэдгийг ярьж байсан юм. Тиймээс далангийн их засвар, хиймэл нуурын лагийг цэвэрлэх нэн шаардлагатай. Тэгэхгүй бол жил бүр ийм асуудалтай нүүр тулна гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсээр өнөөдрийг хүрчээ. Үүнээс гадна нутгийн иргэд ярьж буйгаар их хэмжээний ус ингэж тэлж хачирласан нь даланг цементлэх ёстой байтал хавтан шигтгэж тэр нь сэтэрсэнээс болсон. Мөн хиймэл нуур лагаар дүүрч тойруулсан далан нь усаа агуулж дийлэхгүй байгаад учрраас нь хальж байна гэдгийг ярьж байсан юм. Тиймээс далангийн их засвар, хиймэл нуурын лагийг цэвэрлэх нэн шаардлагатай. Тэгэхгүй бол жил бүр ийм асуудалтай нүүр тулна гэдгийг нутгийн иргэд ярьж байна. 





 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulzii
Bukh yuman deer ontsgoi baidal gekh yum ed er ni kheden tugrugnii tsalintai bolood mongoliin bukh gai zovlon ruu yvdag zaluus be 1 say bish 2 say biz dee 1 gej buu kheleeree
2017/03/28 202.179.23.202
Hi
Chandmani bishu
2017/03/28 178.165.130.214