8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав

2017-03-27 19:47:14

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргавШуурхай дуудлагын утсанд энэ сарын 26-ны 11:30 цагт Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход

"80-20 УНЛ" улсын дугаартай STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байв.

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ийм төрлийн зардлуудыг буцааж төлүүлдэг болох хэрэгтэй. Сануулсаар мэдээлсээр байтал тэнэг царайлж давхиж явж аюулд өртдөг новшнуудад улсаас хичнээн мөнгө гаргахын бэ?
2017/03/27 151.159.109.58
Zochin
Goliin usand tsemerch gaitarisan yumnuudaar garsan zardliig ny garguulj baival taarna
2017/03/27 66.181.185.58