Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт,“Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцэхээс гадна Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар танилцуулна. Мөн Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажилласан талаар танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж байна
2017-03-27 19:37:59