8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Элбэгдоржид эрүү үүсгэхгүй, Чойжилсүрэн сайд "хулгай" хийсэн, оффшорчдыг хаа сайгүй эсэргүүцсэн шинэ 7 хоног

2017-03-27 19:32:00

Тойм: Ц.Элбэгдоржид эрүү үүсгэхгүй, Чойжилсүрэн сайд "хулгай" хийсэн, оффшорчдыг хаа сайгүй эсэргүүцсэн шинэ 7 хоногХаврын улирлын шинэ долоо хоног эхэллээ. Хүмүүсээ өөрийгөө болоод гэр бүл, үр хүүхдийнхээ дархлааг дэмжээрэй. Хаврын улиралд хуурайшилт их, хуйсгануур өдрүүд халдварт өвчин идэвхжих магадлал тун өндөр. Тиймээс ялангуяа бага насны хүүхэддээ анхаарал хандуулахаа мартуузай. Менингит, гар, хөл амны өвчин хаврын сарууд агаар дусал, бохир орчин зэргээр дамжин халдварлах нь элбэг байна. Хүүхдэдээ гар нүүрээ тогтмол угаахыг байнга зөвлөж, амин дэм, шингэн зүйл байнга уулгаж байхыг сануулаад энэ  7 хоногтоо амжилт, бүтээл арвинтай байхыг ерөөж

”Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.  

Мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ хаашаа эргээд байна вэ?

-Утасны дугаар тэмдэглэж ноороглосон цагаан цаасны нүүрэн хэсэгт 100-тын дэвсгэрт канондсон байжээ-

Өнөөдрийн нийгэмд бидний эргэн тойронд бүх зүйл зөвхөн мөнгө болж хувирч байна. Энэ хамгийн аймшигтай санагдана. Ажил дээр ч, гэртээ ч хэн хүнгүй зөвхөн мөнгөний тухай л ярина. Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ монгол улсын мөнгөн тэмдэг, уламжлал, соёлын нэг илэрхийлэл өв гэдэг талаас нь харж үзэж, ойлголж, хүлээж авч байгаа нь хэр олон вэ өнөөдөр. 

Нийтийн тээвэрт картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид өдөр ирэх тусам нэмэгдэх болж.  Ихэнх нь задгай мөнгөөр буюу 50-т, 100-тын дэвсгэртээр үйлчлүүлнэ. Энэ дунд уранхай, тасархай мөнгө маш их гарч ирдэг аж.

Монгол улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох төгрөгийг 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд анх гүйлгээнд гаргаж байжээ. Мөн Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж ирсэн түүхтэй аж. Тухайн улсын мөнгөн тэмдэгт арилжаа наймааны үнэ, хөлсөөс гадна, түүх, уламжлалын үнэт зүйл.  Гэтэл иргэд мөнгөн тэмдэгтээ нэг л буруугаар ашиглаж ашиг хонжоо гэдэг талыг нь илүү харах болсон мэт. Хуурамч мөнгөн тэмдэгт хийж гүйлгээнд гаргаж байгаад баригдсан тохиолдолд цөөнгүй. Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт хийх, мөнгөн тэмдэгтийг урж, таслах, хувааж хэрэглэх нь улам ихэсчээ. 

Нийтийн тээвэр картын системд шилжсэнээс хойш жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх болсон талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр удаа дараалан гарах болов.

Манай улсын нийтийн тээвэр цахим картын системд шилжээд нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ дэвшил нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр, уур уцаартай кондукторууд ажилгүй болж, хорчийсон цаасан мөнгөний хэрэглээ ард үлдэж, иргэд ухаалаг цахим картыг сонгох болсон юм. Энэ нь нэг талаар энэ нь дэлхийн бусад хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар сөрөг зүйл ч гарч ирж байна. Тодруулбал, Нийтийн тээвэр картын системд шилжсэнээс хойш жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх болсон талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр удаа дарааллан гарах болов. Нийтийн тээвэрт картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид өдөр ирэх тусам нэмэгдэх болж. Ихэнх нь задгай мөнгөөр буюу 50-т, 100-тын дэвсгэртээр үйлчлүүлнэ. Энэ дунд уранхай, тасархай мөнгө маш их гарч ирдэг аж. Эндээс харахад автобусанд бэлэн мөнгөөр зорчиж байгаа зарим нэг хүмүүс дутуу мөнгөөр зорчиж байгаагийн илрэл. Нэг үеэ бодвол нийслэлчүүд бид нийтийн тээврийн шинэчлэлд хэдийнэ дасч, ухаалаг соёлтой хэрэглээг сонгох болсон. Гэвч зарим ухамсаргүй иргэдээс болж нийтийн тээврийн салбар алдагдал хүлээхээс гадна, монгол мөнгөний үнэ цэнэ, утга алдагдаж байна. Саяхан нийтийн тээвэрт шалгалт хийхэд уранхай, тасархай мөнгөнөөс гадна канондсон мөнгө гарч ирсэн байна. Тодруулбал канондсон 100-тын дэвсгэрт илэрсэн байна. Утасны дугаар тэмдэглэж ноороглосон цагаан цаасны нүүрэн хэсэгт 100-тын дэвсгэрт канондсон байжээ.  

Монгол Улсын үндсэн хууль зургадугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага. 6.1.Энэ хуулийн 4.1-4.3-т заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна. 6.1.1.зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллаганаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, 6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10–30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50–100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг аж.  

Ийнхүү үндсэн хуулиараа хуульчилж өгсөн байхад ухамсаргүй иргэдийн увайгүй үйлдлээс болж Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ хаашаа эргээд байна вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Тост, Тосон бумбын нурууны 153 мянган га талбайг “ХУЛГАЙЛЖЭЭ”

2015 оны 11 дүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач амьд ахуй цагтаа Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж шуугиан тарьж тухайн компаниудыг нэлээд сандаргаж байсан билээ. Түүний нэг нь Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн компани. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг (50 хувь) "Саус гоби коэл транс" компани. Тус компани Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулахаар улайрч байсан нь ил болж, нэг хэсэг дуулиан тарьж байсан. Энэ асуудал нэг хэсэг намжсан ч эргээд сөхөгдөөд эхэлжээ. 
Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон  байсан. Үүнийг нутгийн ард түмэн эсэргүүцэж, тэмцэлээ эхлүүлээд байгаа аж.

Тодруулбал, “Сауд гоби коал транс” ХХК 153 мянган га талбайд эзэн сууж, Засгийн газрын хуралдаан болохоос тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий Хуршуутын голд тэрэг техникээ байршуулан кэмпээ байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж ажлаа эхэлсэн байна. 
Үүнийг харсан нутгийн иргэд, нутгийн удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн боловч, тус компани үүнийг үл хайхран гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж эхэлсэн байна. Одоогоос жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад авч байсан юм. Гэтэл яг нэг жилийн дараа 153 мянган га талбайг ашиглаад эхэллээ. 
Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хамгийн их эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар улайрч байгаа нь Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК юм. Тус компани нь ашиглалтын 43153.96 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. 
Гурвантэс сумын ИТХ, ЗДТГазар "Саус гоби коэл транс" гэх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаниас нэлээд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг улсын байцаагчаар батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ мэт зөрчилийг үл хайхран Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК үйл ажиллагаа явуулахаар улайрч эхэллээ

Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол

Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар хууль хяналтынханд хандсан билээ. Хуулийн байгууллагаас эрүү үүсгэхээс татгалзсан байна. 

Тогтоолоос харахад Хаан брой ХХК-ийн захирал С.Отгонбаатар тус төвийн барилгаа 2001 онд барьж ашиглалтад оруулжээ. Ингэхдээ дээд талын гурван давхар байрыг орон сууцны зориулалттай барьж бусдад зарсан байна. Одоогоос 17 жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгснийхөө дараа тус байрны 7 тоот өрөөг гээр хийж авч байжээ. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нь бусдад түрээслүүлэх маягаар барагдуулсан. Ам метрийг нь 600 ам доллараар худалдаж байсан талаар С.Отгонбаатар мэдүүлсэн байна.
 
Үүнээс хойш “Болд” компанийн захирал Х.Болдбаатар буюу Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү нь бусдад түрээслэжээ. 2013 оны 10 дугаар сараас Турк улсын иргэнд хөлслүүлж байгаа аж. Үүнээс өмнө Оюу толгой компанид 2 жилийн өмнө хугацаатай хөлслүүлж байжээ.  Дунджаар сарын 3 сая төгрөгөөр түрээслэсэн байна. Ийм учраас хуулийн байгууллагаас эрүү үүсгэхээс татгалзсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ харихаар явж байсан бүсгүйг хулгайлахыг завджээ

21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуус хулгайлахыг завсан хэрэг гарчээ. Тодруулбал хэрэг өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр болсон байна. Бүсгүй оройны 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан байна. Гэтэл шунхлай клонкийн наад талын гудамжны булан руу орох үед нь залуус хүчээр машиндаа суулгахыг завдсан байна. Залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан аж. Ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад юу болоод байна гэж орилсоноор охин дундаас нь сугаран гарч аврагджээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь Монголыг "буруу замаар" явж байна гэж хариулжээ

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс /БНОУХ/ Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар иргэд ирээдүйг өөдрөгөөр харахаа больж, эдийн засгийн нөхцөл байдал, хээл хахуульд тогтмол санаа зовних болсон нь тогтоогдсон байна.
Судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь Монголыг "буруу замаар" явж байна гэж үзсэн. Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм дэх шударга бус үзэгдэл, орлогын тэгш бус хуваарилалтаас болж нийгэм бүхэлдээ бухимдаж эхэлснийг судалгаа харууллаа.
Улсын хэмжээнд явуулсан энэ судалгаанд оролцогчдын 27 хувь нь “төрийн албан хаагч өөрөөс нь хахууль шаардаж байсан” гэж хариулсан байна. Харин тэдний 82 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь эдийн засгийн нөхцөл байдлыг "МУУ" эсвэл "МАШ МУУ" байна гэж хариулжээ. Судалгааг удирдан явуулсан БНОУХ-ийн бүсийн захирал Дерек Лютен шинэ Засгийн газарт хандаж “Одоо бал сар дууссан. Монголын Засгийн газар урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай байж, Монгол хүмүүсийн санаа бодлыг шаналгаж байгаа асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг” онцоллоо.
Өнгөрсөн оны 6-р сард болсон УИХ-ын сонгуулиас хойш улс эх орон уруудаж байна гэж үзэх хүмүүсийн тоо 10 хувь өсч, эерэг хүлээлттэй хүмүүс 9 хувиар буурлаа. Судалгааны дүнд хамгийн олон давтагдсан үг нь “хээл хахууль” гэх үг байлаа. Мөн эдийн засаг, иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг муу болон маш муу гэх үгээр иргэд тодорхойлж байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан судалгаагаар иргэд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл сайн байсан тухай тус байгууллагын Азийн бүсийг хариуцсан захирал мэдэгдэж байсан.

Швейцарьт амьдарч буй Монголчууд оффшор данстай улс төрчдийг эсэргүүцэж эхэллээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдрөөс  эхлэн Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа Г.Ичинхорлоо гэх бүсгүй  тайван жагсаал хийж эхэлсэн. Тодруулбал, Г.Ичинхорлоо гэх бүсгүй    Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн 19 хоног тайван жагсаж байна. Тэрбээр  авлигад идэгдсэн улс төрч томилогдсоныг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм. Г.Ичинхорлоо “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, 6 сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозонтой жагсаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 гаруй монголчууд тус жагсаалд нэгдээд байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч буй Монголчууд оффшор дансанд их хэмжээний ам.долларын хадгаламжтай улс төрчдийн эсрэг тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн байна.  Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй монголчууд Хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Сандуй, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар болон оффшор данс нь ил болсон бүх хүнийг эсэргүүцэж байгаа аж. 

НӨАТ-ын буцаан олголт аваагүй иргэдийн анхааралд

Сангийн яамнаас 2016 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэдийн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд засварлаж, хуульд заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан олгохоор ebarimt.mn дэх мэдээлэл засварлах хугацааг сунгасан.

Өнөөдрийн байдлаар 124 мянган хэрэглэгчийн мэдээлэл ebarimt.mn-д дутуу, зөрүүтэй учраас НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох боломжгүй байна. Үүнээс 1,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах 63,810 хэрэглэгч байгаа тул та бүхэн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллээ засварлаж баталгаажуулна уу.
 
Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.

Иргэн таныг Ebarimt.mn сайт уруу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч ороход таны мэдээлэл баталгаажсан эсэх талаар тусгай цонх гарч ирнэ. Уг үйлдэл нь гар утасны аппликейшн дээр хараахан нэвтрээгүй байгаа тул суурин компьютерээс Ebarimt.mn сайт руу нэвтэрч мэдээллээ баталгаажсан эсэхийг шалгаарай.

шалгаарай.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авлаа

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа билээ.

Тэгвэл уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулаа.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1,5 метр гүнтэй 2100 метр урт хонгилийг ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гэрээт ажилчдын шалгалтын хуваарь гарчээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл саяхан явагдсан юм. Тэгвэл 2017 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдээс шалгалт авах өдөр, хуваарийг гаргажээ. Зохион байгуулагчдын зүгээс заасан өдөр цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстойг анхааруулсан байна. 

Шалгалтад орох өдөр цагийг өөрчлөх боломжгүй тул шалгуулагч нь заасан өдөр цагт шалгалт авах ангид ирсэн байх, хүний оронд орох зэргээр зүй бус үйлдэл гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг гурван жилээр хязгаарлана. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг 3 удаа хийх учраас зүй бус үйлдэл гарган хохирохгүй байхыг анхааруулсан байна.Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 8000 гаруй иргэн энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас наймдугаар сарын 11-ны хооронд заасан хуваарийн дагуу шалгалт өгөх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл