8o
Улаанбаатар хот
mobile menu

2015 оны дуулиант баривчилгаа

2015-12-29 08:41:00

2015 оны хувьд манай улсад сайн, муу олон үйл явдал өрнөсөн жил болж өнгөрч байна. Эдийн засгийн хувьд хүндхэн байгаа бүхнээ төрөөс эхлээд иргэд хүртэл хэмнэж танаж урд хормойгоороо хойд хормойгоороо нөхсөн жил боллоо. Хэдий өвгөд хонь жил сайхан жил байдаг гэлцдэг  ч энэ жилийн хувьд манай улс бүсээ чангахан бүсэлхэн жил болж өнгөрч байна. 2016 онд ч мөн чангаласан бүсээ тийм ч амар тавьхгүй гэдгийг албаныхан хэлээд буй. Тэгвэл эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед төр засагт өндөр албан тушаал хашиж байсан олон төрийн түшээд аавын хаалга татсан юм. Зарим нь ял, шийтгэлээ сонсож хүлээн зөвшөөрөхгүй, зарим нь өдгөө болтол хоригдож байгаа юм. Ингээд энэ онд болсон дуулиант баривчилгааг хүргэж байна.

2015 оны тавдугаар сарын 21 Дэнзэнг баривчлав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сард  АТГ-аас баривчилсан байна. Тэрбээр тухайн үед Герман улсад сурч байгаад дөнгөж эх орондоо ирээд байсан юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм.

Харин тэрбээр өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэж мэдэгдэж байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.Г.Дэнзэнг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүх гаргасан.Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн өлсгөлөн зарлаж байсан. Улмаар түүний бие муудаж эмчлүүлж байсан.Тэгвэл Г.Дэнзэн өнгөрсөн наймдугаар сард сулласан юм.  Өнгөрсөн гуравдугаар сараас хойш түүнийг оргон зайлсан, эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг АТГ-аас цацаж байсан. Харин Г.Дэнзэн гадаадад зугатаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж захидал илгээж байсан билээ. "Хийсэн хэрэг байхгүй учраас эх орондоо ирлээ" хэмээн тэрбээр баривчлагдахаасаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

2015 оны Аравдугаар сарын 30

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлав

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилав. Түүнтэй хамт  Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байдаг. 

Гэвч Б.Батзаяаг өнгөрсөн сарын 13-нд батлан даалтаар гаргасан боловч хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм.

Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон.

Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Б.Батзаяагийн хувьд түүнийг улс төрийн хүрээнийхэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг.

Б.Батзаяаг баривчилсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга “улстөрийн зорилгоор  цагдан  хорьсон” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Б.Батзаяатай хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал нь зэрэг гарсан аж. Гэвч тэд Б.Батзаяаг баривчлагдсан өдөр Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаагаад байгаа юм.Өдгөө тэднийг  интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.  Тэднийг Тавантолгой Гашуун сухайт төсөлд нийт 487 сая доллар, 2.1800 км төмөр замын зураг төсөлд 11.8 сая доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөн үйлчилгээнд одоогоор 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар нь сэжигтнээр тооцсон билээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн байна. Сүүлийн мэдээллээр “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан гэнэ.

2015 оны арваннэгдүгээр сарын 4

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-д баривчлав

Ч.Сайханбилгийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайд байсан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан.

Түүнийг 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээр нь баривчилсан гэж тухайн үед мэдээлж байсан. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэхүү зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Улмаар Г.Шийлэгдамба сайдаас огцрох өргөдлөө Засгийн газрын тэргүүнд явуулсан байдаг. Тэрбээр, "Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо. Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарынхаа нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч  чадахгүй байна. Иймд өөрийн хүсэлтээр

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.

Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье. Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн өргөдлийг өгсөн юм. Г.Шийлэгдамбын оронд томилох сайдыг томилоогүй байгаа юм. МАХН-аас эрүүл мэнд, спортын яамны сайдаар хэд хэдэн хүн санал болгосон боловч буцаагдаад байгаа юм. Г.Шийлэгдамбыг ялагчдагчаар татаж хорих хугацааг сунгалаа. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргасан

2015 оны арваннэгдүгээр сарын 13 баасан гараг Д.Булганг баривчлав

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  аймшигт хэрэг 17 жил илрээгүй байгаа. Тэгвэл сар гарны өмнө хэргийн цор ганц гэрч гэгддэг С.Зориг агсны гэргий Д.Булганг баривчилсан. Түүний баривчилсан болохыг тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, 461 дүгээр ангид хорьж байгаа нь үнэн” гэсэн мэдээллийг баталгаажуулж байсан. Түүнчлэн Д.Булгантай хамт сэжигтэн Батаа, Оюунаа нарыг Сэлэнгэ аймгаас баривчилсан. Гэхдээ одоогоор түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа аж. Гагцхүү Д.Булганы хэргийг “маш нууц”-д хамааруулаад байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна.

 

Он дамнасан хэрэг 2014 оны долдугаар сарын 31  

Л.Гансүх 4,6 жилийн ял сонслоо        

2013 оноос эхлэлтэй “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг 2015 онд шийдэгдэж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн ял оноосон. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа үнэ болон жингийн зөрүүн дээр 3.2 тэрбум төгрөгийн “ашиг хийсэн” хэмээн шүүх буруутгасан. Харин Л.Гансүх өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж буй. Түүнчлэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг өгөхдөө “Л.Гансүх буруугүй” хэмээн мэдэгдсэн.

Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал бүтэн таван өдрийн турш нээлттэй явагдсаны эцэст шүүх бүрэлдэхүүнд түүнийг албан тушаалаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзсэн юм.Улмаар Л.Гансүх давж заалдаж шүүх хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар оролцсон. Харин Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцсон юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэрбээр өдгөө хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Ardchilliin tuluu sanalaa uguud ayaga hooloo bulaalgav
2016/04/03 103.17.108.42
Chamdymar gem hiichgeew hulgaichaa ooroo ter shorondoo orj hatj uh
2015/12/30 103.17.108.42
Baby
Gansuhin shuuh hural neettei yavagdsanig uzsen humuus helmegdsen gedgiig medej bga bailgui de.bodit mongo zavshij bgnuud n yal avku haaguur n yavad bdin.ter humus n uhej dald oroosoi
2015/12/29 103.17.108.42
х
Гансүх хэлмэгдсэн шүү дээ
2015/12/29 103.17.108.42
Ard
Bugdii ni hyataduud shig tsaazaar avch baij naad novshnuud chini hulgai hiihee bolino bugdeeree hulgaichuud barigdsan ni l tsuuhun bolohoos
2015/12/29 103.17.108.42
ene buzar hulgaichdiig nasaar ni horih heregtei nar uzuulj bolohgui
2015/12/29 103.17.108.42