8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр тохиож, Зарим аймгуудын зорчих хөдөлгөөнийг нээлээ

2017-03-24 18:40:00

Ойрын хэдэн өдрүүдэд нийт нутгаар цаг агаар хүйтэрч цасан шуурга шуурах талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.    Хавар цаг ирэхээр төв Азийн эрс тэс уур амьсгал бүхий манай оронд халуун хүйтэн хоёр агаар зөрчилдөн тэмцэлдэж, нэг дулаараад л, нэг хүйтрээд л байдаг. Түүнийгээ дагаад хүн зоных нь сэтгэл санаа ч гэсэн нэг л хуйсгануур, олон ааштай, өөрөөр хэлбэл Синдромын шинжтэй болж эхэлдэг. Хавар болохоор таньдаг мэддэг хүмүүс гэнэт уурлах эсвэл баярлах гэх мэтээр санаанд оромгүй авир гаргаад эхлэхээр бүгд “Нөгөөхийн чинь хаврын синдром нь хөдөлчихөж” гэцгээдэг. Эсвэл өөрийнх нь нойр их хүрээд уцаарламтгай, гомдомтгой болоод үе үе хэнгэнэтэл санаа алдаад ирэхээрээ “Нөгөө хаврын синдром нь энэ юм байлгүй” гэцгээнэ. 

Мөн үүнээс гадна хавар болж өдөр уртсаад ирэхээр генийн санах ой нь сэргэж, илүү их ажиллана, идэх юм хайх хэрэгтэй болно. Үр дүнд нь хүн өөрийн мэдэлгүй л уцаартай, бухимдуу болно, турна. Мэдээж, эдгээр шинж тэмдэг заримд нь маш хүчтэй, заримд нь сул, бараг илэрдэггүй шахуу. Тэгэхээр яах ёстой вэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хоол идэх дур сайн байдаг болохоор бага, багаар ойр ойрхон идэх хэрэгтэй. Мэдрэлийг хэт өдөөдөг өтгөн цай, кофе, утсан мах, хиам, халуун ногоо гэх мэтийг хэтрүүлэн идэх хэрэггүй. Нойроо гүйцэд авч байх хэрэгтэй. Өдрийн цагаар болж өгвөл цаг, цаг хагас унтаад авбал сайн. Та ядарч сульдаад байгаа бол дээрхи аргыг туршаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Засварчид хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой хэрэглэдэг байжээ

Нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг нь нэг нь нөгөөд хор уршиг хүргэхийн нэр биш

Нийслэлчүүд бид жилийн дөрвөн улиралд хөндөх сэдэвтэй, хөөдөлцөх асуудалтай амьдарсаар иржээ. Тодруулбал өвлийн улиралд утаагаа “уушиглаж”, урин дулаан ирэхээр хогондоо “дарагдаж”, зун нь усанд автах аюултай нүүр тулдаг. Тэгвэл уржигдар буюу энэ сарын 22-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр 32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын зам дагуух даланг сэтэлж, автомашины засвар ажиллуулж, засварын газраас гарсан тосолтой бохир усыг далан давуулж голын жалга руу асгаж байсан зураг цахим ертөнцөд тархсан юм. Түүгээр ч зогсохгүй тэнд хур хогийн цэг үүсч хөрс нь бохирдож голын жалга дагаж тосолтой ус урсаж байгаа нь байгаль экологи болон хүн амын эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлнө гэсэн шүүмжлэлд автсан юм. Үүний дагуу манай сурвалжлах баг 32-ын тойргийг зорьсон юм.

Засварчид хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой хэрэглэдэг байжээ

2017-03-24 08:51:00 


Нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг нь нэг нь нөгөөд хор уршиг хүргэхийн нэр биш

Нийслэлчүүд бид жилийн дөрвөн улиралд хөндөх сэдэвтэй, хөөдөлцөх асуудалтай амьдарсаар иржээ. Тодруулбал өвлийн улиралд утаагаа “уушиглаж”, урин дулаан ирэхээр хогондоо “дарагдаж”, зун нь усанд автах аюултай нүүр тулдаг. Тэгвэл уржигдар буюу энэ сарын 22-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр 32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын зам дагуух даланг сэтэлж, автомашины засвар ажиллуулж, засварын газраас гарсан тосолтой бохир усыг далан давуулж голын жалга руу асгаж байсан зураг цахим ертөнцөд тархсан юм. Түүгээр ч зогсохгүй тэнд хур хогийн цэг үүсч хөрс нь бохирдож голын жалга дагаж тосолтой ус урсаж байгаа нь байгаль экологи болон хүн амын эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлнө гэсэн шүүмжлэлд автсан юм. Үүний дагуу манай сурвалжлах баг 32-ын тойргийг зорьсон юм.

Тэд хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой  хэрэглэдэг байжээ

Биднийг очиход нийслэлийн 5-6 хүн даланг ухаж машины тос солиход зориулж байрлуулсан төмрийг зөөж байсан юм. Учир нь тэнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хяналтын хэлтэс болон дүүрэг, хорооны Засаг дарга, Газрын алба, Геодези, Усны барилга байгууламж, ОНӨУҮГ-т үүрэг өгч хэрэгжилтийг хангуулан ажиллахаар ирээд явсан байсан юм. Тэд Улаанбаатар хотыг хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах замаар эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, үерийн хамгаалалтын далан суваг болон хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар угаалгын газар, хоёрдагч түүхий эд хүлээн авах цэг, Тос тосолгооны материал худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, орчны хог хаягдлыг цэвэрлэх мэдэгдэл өгсөн байсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж уншина уу. 

С.Зоригийн хэргээс ил болгосон ОНЦЛОХ АРВАН БАРИМТ

Төр нийгмийн зүтгэлтэн талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн хэргийн гогцоо тайлагдаж, анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны анхаарлыг маш их татаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн зарим материал, баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгож,  18 жил хав дарсан төрийн нууцад хамаарах баримтууд ил болоод байна. Тэгвэл  ямар баримтууд ил болсон талаар мэдээлэл хүргэе. 

С.Зоригийн хэргээс ил болгосон ОНЦЛОХ АРВАН БАРИМТ

2017-03-24 09:35:00 

Төр нийгмийн зүтгэлтэн талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн хэргийн гогцоо тайлагдаж, анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны анхаарлыг маш их татаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн зарим материал, баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгож,  18 жил хав дарсан төрийн нууцад хамаарах баримтууд ил болоод байна. Тэгвэл  ямар баримтууд ил болсон талаар мэдээлэл хүргэе. 


ТӨРИЙН НУУЦАД ХАМААРСАН НУУЦ БАРИМТУУД


Баримт 1. Талийгаач С.Зоригийг гурван хүн биш дөрвөн хүн бүлэглэж санаатай алсан гэдгийг тогтоосон. Тус этгээдүүдийн нэг нь нас барсан бол гурван нь өнөөдөр шүүхээс ял аваад байна. Талийгаачийг Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Чимгээ  мөн сэжигтэн талийгаач Б.Отгонбаатар нар санаатайгаар хөнөөжээ. 
Баримт 2. Хоёр жилийн өмнөөс буюу 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр энэ хэрэгт өнөөдөр яллагдаад байгаа Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн. 
Баримт 3Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ам зураг болон фото зургийг тухайн байранд амьдардаг хүмүүст харуулж тодруулахад бүгд “мөн” гэсэн хариултыг өгчээ. 
Баримт 4. Мобикомын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн. Тус хэрэгтэнүүд дундаа нэг гар утас барьж байсан нь тогтоогдсон. Тус этгээдүүд хэрэг үйлдэхээсээ өмнө гар утсаараа захиалагчтай холбогдсон хэмээн мэдүүлсэн. 
Баримт 5. Захиалагчийн хэрэг төрийн нууцад хамааралтай. Захилагчийн талаар нотлох баримт байгаа. 
Баримт 6. Ц.Амгаланбаатар нь хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан ч 18 настай гэж хэлэхэд хэн ч итгэхээр бие бялдрын хөгжил сайтай байсан.Үүнийг Амгаланбаатартай үерхэж байсан эмэгтэй шүүх хуралдааны үеэр гэрчлэв. 

Баримт 7. Тухайн хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар нь талийгаач С.Зоригийн гэрийг таньсан. Талийгаач С.Зоригийн гэрийн ойролцоо очоод таниулах үйл ажиллагаа хийхэд тэрбээр гэрийг шууд олоод оржээ. Түүгээр ч зогсохгүй хэрэгтэн талийгаачийн гэрт ороод байранд завсар хийсэн байна, ийм байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. Талийгаачийг амиа алдсанаас хойш  2000 онд буюу хоёр жилийн дараа эхнэр Б.Булган байрандаа засвар хийж байсан аж.  Дэлгэрэнгүй  мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Орц хольц ихтэй дотоод сонгууль


Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд улс даяар явагдана. Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлсэн. Үүнээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөнө. Өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүний байр байдлыг харахад барилгачин, барималчин гэдэгчлэн орц хольц нь нэлээд сайтай байгаа бололтой. 

Тэгвэл бөхчүүд сонгуульд нэр дэвших сонин содон “мода” байхаа больж энгийн үзэгдэл болж дээ.

Тухайлбал, АН, МАН аль ч сонгуулийн “жордоо” ганц нэг бөхчүүдийг оруулж чимдэг нь содон, амны зугаа яриатай байлаа. Ард түмэн сонгуульд дэвшсэн бөхчүүдийг тээршааж нэг их таатай хүлээж авдаггүй байсан цаг саяхан. Тэгвэл бөхчүүд сонгуульд нэр дэвших сонин содон “мода” байхаа больж энгийн үзэгдэл болж дээ. Бүүр энгийн үзэгдэл мэт болсон нь АН-ын дотоод сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болох нь.

Хамгийн сонирхолтой нь баяр наадмын дэвжээнд ам авч, оноолт таарч зодоглодог байсан бол сонгуулийн “дэвжээн” хүртэл өөр хоорондоо таарч “ноцолдох нь”. Тодруулбал, кёкюшүзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал хоёр Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргын суудлын төлөө “барилдана” . Дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж үзнэ үү. 

Зарим аймгуудын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Ойрын өдрүүдэд зарим нутгаар их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учраас зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тодруулбал Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай Увч зэрэг аймгуудын замын хөдөлгөөнийг түр хязгаарласан билээ.

Тэгвэл өнөөдрөөс зарим замуудыг нээлээ. Тухайлбал, 3-р сарын 24-ны өглөөний 08:00 цагаас Өмнөговь аймаг руу чиглэсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Мөн Завхан аймгийн Улиастайгаас-Улаанбаатар, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлийн мөн орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн байна.

С.Баяр:  Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 хоног үргэлжилж байна. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж өчигдрийн байдлаар 1000 хүрсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн элчин сайд С.Баярын охидуудын оффшор данс илэрснээс хойш иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудалд хариулт өгөхөөр анх удаа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр хийж байгаа ажлаа танилцуулсны дараагаар иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр хэлсэн үгийг ОНЦЛОХ ИШЛЭЛ булангаараа хүргэж байна. 


АНУ-Д МИНИЙ ОХИНЫ ХУДАЛДАЖ АВЧ, БОРЛУУЛСАН БАЙР 7 БИШ 10 ДАВСАН

1.    Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.
2.    Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ. 
3.    Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй. 
4.    Жагсаж байгаа хүмүүсийг миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. 
5.    Иргэн эрхээ эдэлж байна.  Аль нэг албан тушаалтныг хардах эрх нээлттэй. Харин ардчилал гүтгэх эрхийг бол өгдөггүй. Би одоохондоо хардаж байна гэж харахыг хүсч байгаа
6.     Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга бас энэ талаар зарласан. Өмнөх нийтлэлүүд дээр миний хувьд тайлбар хэлж байгаагүй. 
7.    Элчин сайдын яам иргэдтэй ажиллах үүрэгтэй. 

 УЛС ТӨРЧ ХҮНД ОФФШОР ДАНС БАЙНА ГЭДЭГ БОЛ АЮУЛЫН ДОХИО


8.    Миний хувьд энэ бол шинэ асуудал огт биш. 10 жилийн өмнө асуудал гарч байсан.
9.    Баахан байшингийн асуудал мөн  "Оюу Толгой"-н гэрээг хийх үед авлига авсан эсэхээ шалгуулах хүсэлт өгсөн.
10.     2006 онд анх энэ мэдээ гарч байхад Баярын охин ийм байртай гэж гарч байсан. 
11.    Том охин маань ээжтэйгээ, дүү нартайгаа нийлээд энэ бизнесээ хийсэн.
12.    Бизнес хийдэг хүмүүст оффшор бол байдаг л асуудал. 
13.    Миний охин л юм чинь миний нэрээр овоглогдоно. Хайлтаар тэр нь гараад ирдэг. 
14.    Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио. 
15.    Энэ бизнесийг ганцхан манай охидууд хийгээгүй. АНУ-д гэхэд ийм Монголчуудын хоёр ч компани мэднэ.
16.    Мэдээлэл гарч эхлэхэд Ерөнхий сайд болоогүй байсан. Ерөнхий сайд байхдаа авлига авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа 

Нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг гарчээ

ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг  гарчээ. Хэрэг  энэ сарын 21-ний өдөр гарсан байна. Үүнээс болж нэг талын эцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулжээ.

Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон байна. Талийгаач нярайн ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө ЭХЭМҮТ-т очсон байна. Харин тэдний өмнөөс сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн талаар тус төвийнхөн  одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэжээ

Түлэгдэлтээс болж 0-5 насны 59 хүүхэд амиа алджээ

“Нэг гэр бүл, нэг амь” үндэсний зорилтот төслийг ГССҮТ, “Эрүүл энхийн түүчээ” ТББ хамтран зохиож байгаа аж. Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д тус төслийг хэрэгжүүлж буй холбогдох хүмүүс  хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлэл өглөө.  

Үндэсний зорилтот төслийн хүрээнд хэрэгжих гэж байгаа хандивын аян нь ГССҮТ-д шинэчлэх шаардлагатай, дутагдаад байгаа түлэнхийн тоног төхөөрөмжийг авч өгөх зорилготой юм байна. Энэ нь түлэгдэлтээс үүдэлтэй нас барлтыг  бууруулах, тэр тусмаа  0-5 хүртлэх насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгахад чиглэж  байгаа ажээ.

  Судалгааны үр дүнгээс дурьдахад,  Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар түлнхийтэй холбоотой яаралтай тусламж авсан 6284 хүн бүртгэгдсэний 3800 буюу 60.4 хувь нь 0-5 таван насны хүүхэд байжээ.  Харин түлэнхий төвд хэвтэн эмчлүүлсэн 1489 хүний 1034 буюу 69.4 хувь нь 0-5 насныхан байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ. Мөн өнгөрсөн онд түлэгдэлтийн улмаас 84 хүн нас барсны 59 нь 0-5 насны хүүхэд байсан байна.

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтийн хэмжээнд уламжлал болгон тэмдэглэж ирсэн аж. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн 92 оронд Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ. 

Монгол улсын сүрьеэгийн өвчлөл  өнгөрсөн оны байдлаар: 

Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт ордог. Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна.

1994 оноос эхлэн манай улсад сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын “Шууд, хяналттай богино хугацааны эмчилгээ”–ний хөтөлбөрийг нэвтрүүлж хэрэгжүүлснээс хойш сүрьеэг эмчлэх талаар нилээд амжилтанд хүрч чадсан боловч сүүлийн жилүүдэд Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС), хүүхдийн дундах сүрьеэ өвчний тархалт өсч байгаа нь онцгой анхаарал татаж байна. 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн дотор сүрьеэ 9,3 хувь эзэлж байна. Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь , эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн дотор 55,4 хувийг эзлэж байна. Үүн дотроо хүүхдийн өвчлөлийн хувьд 419 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 0-5 насны хүүхдийн хурц тархмал сүрьеэ 5 тохиолдлоор, сүрьеэгийн менингит 3 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment