8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр:  Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио

2017-03-24 11:23:00

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 хоног үргэлжилж байна. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж өчигдрийн байдлаар 1000 хүрсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн элчин сайд С.Баярын охидуудын оффшор данс илэрснээс хойш иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудалд хариулт өгөхөөр анх удаа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр хийж байгаа ажлаа танилцуулсны дараагаар иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр хэлсэн үгийг ОНЦЛОХ ИШЛЭЛ булангаараа хүргэж байна. 


АНУ-д миний охины худалдаж авч, борлуулсан байр 7 биш 10 давсан

1.    Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.
2.    Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ. 
3.    Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй. 
4.    Жагсаж байгаа хүмүүсийг миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. 
5.    Иргэн эрхээ эдэлж байна.  Аль нэг албан тушаалтныг хардах эрх нээлттэй. Харин ардчилал гүтгэх эрхийг бол өгдөггүй. Би одоохондоо хардаж байна гэж харахыг хүсч байгаа
6.     Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга бас энэ талаар зарласан. Өмнөх нийтлэлүүд дээр миний хувьд тайлбар хэлж байгаагүй. 
7.    Элчин сайдын яам иргэдтэй ажиллах үүрэгтэй. 

 Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио


8.    Миний хувьд энэ бол шинэ асуудал огт биш. 10 жилийн өмнө асуудал гарч байсан.
9.    Баахан байшингийн асуудал мөн  "Оюу Толгой"-н гэрээг хийх үед авлига авсан эсэхээ шалгуулах хүсэлт өгсөн.
10.     2006 онд анх энэ мэдээ гарч байхад Баярын охин ийм байртай гэж гарч байсан. 
11.    Том охин маань ээжтэйгээ, дүү нартайгаа нийлээд энэ бизнесээ хийсэн.
12.    Бизнес хийдэг хүмүүст оффшор бол байдаг л асуудал. 
13.    Миний охин л юм чинь миний нэрээр овоглогдоно. Хайлтаар тэр нь гараад ирдэг. 
14.    Улс төрч хүнд оффшор данс байна гэдэг бол аюулын дохио. 
15.    Энэ бизнесийг ганцхан манай охидууд хийгээгүй. АНУ-д гэхэд ийм Монголчуудын хоёр ч компани мэднэ.
16.    Мэдээлэл гарч эхлэхэд Ерөнхий сайд болоогүй байсан. Ерөнхий сайд байхдаа авлига авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа 
17.   "Оюу Толгой" төсөл бол миний хамгийн том бахархал
18.   Оюунтолгойн гэрээ байгуулсан гавъяаны үр шим нь 2020-2025 онд гарна. Тэр үед би амьд сэрүүн байхыг мөрөөдөж байна. Тэр үеийг үзэх байх. 
19.  Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байхад би УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа байх, чиний цалинг “Оюу толгой”-оос тавьж байгаа гэж хэлсэн. 
20.  Намайг авлига хээл авсан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг нь тогтоогдоогүй гэсэн хуулийн байгууллагын албан ёсны тогтоол гарсан.
21.   С.Баярын сэдэв хэзээ гарч ирдэг юм бэ, сонгуулийн өмнө л гарч ирдэг. 
22.    Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ард түмэн хүсээд С.Баяр гараад ирэх вий гэж боддог юм уу мэдэхгүй. 
23.    Авлига авсан, идсэн уусан бол юу гэж би өнөөдөр юу гэж би мэдээлэл хийгээд зогсож байх юм бэ?
24.    Монголд гурван ширүүн юм байна. Улс төр, урлагийн тайз, үндэсний бөхийн дэвжээ л хамгийн ширүүн. 
25.    Сонгууль өнгөрлөө С.Баярын асуудал байхгүй болно, баталгаатай хэлж байна. 
26.    Ю.Цэдэнбал даргын дэргэд би чинь жаргаж яваа юм биш үү. Би өөрийнхөө дутагдлыг бас мэддэг. 
27.    Намайг хүмүүс яасан өөртэй итгэлтэй, бардам юм бэ гээд хандыг минь хага дарах гээд байж магадгүй. 
28.   Би 60 нас хүртлээ энэ л зарчмаар амьдарсан юм чинь дарагдахгүй ш дээ. 
29.    Долдугаар сарын 01-ний асуудал төрийн нууцад хамаардаг. 
30.    Долдугаар сарын 01-ний хүрээнд ярих юм, ярихгүй юм байгаа учраас энэ  талаар юм хэлэхэд надад хэцүү байна. 

Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь үзэх боломжтой. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр хүүхдүүдээ шалгуулж болно ш дээ.
2017/03/28 202.21.106.166
Zochin
Hunii muug uzeh durtai humuus uursduu hezeech sainaa uzdeggui. Huniig diromjloh gutgeh huulitau baidag bh. Arau l denduu uma ene humuus.Bu Bayariig demjdeggui ch ene hunii sain taliig zunduu sonsson
2017/03/27 76.16.174.6
Банзал баяр буц
Шар сэмж
2017/03/27 27.123.214.121
МОНГОЛ УЛС
М.Энхболд Ц.Элбэгдорж нар төр барьж байгаа үед, бүр хувь хүртсэн МАНАН байгаа үед энэ асуудал шийдэгдэхгүй
2017/03/26 61.134.100.186
Зочин
Баяр бол хэзээ нэгэн цагт надаас ял асууна гэдгийг мэдэж байгаа учраас хүүхдүүдийнхээ нэрээр бүгдийг хийж байгаа хумсаа нуусан муужгай.Авилга,архи,авгай гураваар мэргэжсэн нөхөр.
2017/03/26 182.160.3.63
C.Баяр
Миний бие Манжийн хааны үр удам мөн тул өвөг дээдэсээс минь үлдээсэн жаал хатуу юм бий түүгээрээ миний хүүхдүүд амьдарч байна даа... муу үхэр монголчуудаа гэж ...
2017/03/26 66.181.184.181
Zochin
Ene xun bish xort mogoi
2017/03/26 103.212.117.140
зочин
Хүүхдүүд нь тэр их мөнгийг хаанаас авсан бэ
2017/03/26 103.57.95.230
irgen
tsaichihsan hulgaichid yuch heleed ulaihgyi
2017/03/26 122.201.31.134
boloroo dugar
Uls turch hun ene zergiin uhaanaar uuriuguu tsever avch garna ldaa yun 7sariin 1 nuutsiin zeregleld orj bgaan iuruu namiin bairaa dotiroosoo shataachaad
2017/03/26 202.70.46.207
Mongol
Ene muu yer n' ard tumniigee nohoi gahaigaar duuddag, hen yum. Chi tegvel uur ulsiin irgen bolchooch dee. Uhej dald orj nar mandaasai.
2017/03/26 27.123.214.105
Бадрах
Их гүргэр хулгайч байх нь ээ Яасан ч хэрэг хүлээж болохгүй хэрэлдсээр байгаад дуусна гэж бодож байгаа энэ нь ч дээр гэдгийг тун сайн ойлгож байгаа.
2017/03/26 103.26.193.228
Mongol xvn
Vxej dald ortloo vnen vg xelexgui øgør tolgoi..vter tvrgen vxej dald ortugai Mongolin gai tvvtger ene øgør tolgoigoor duusag
2017/03/25 202.179.23.122
ням
Уг нь их хэрэгтэй хүндээ Өрсөлдөгч нар нь ухаантай хүнээс айдаг цаг юмаа даа
2017/03/25 202.9.40.148
хороло
үнэн болоод л хүмүүс ярьж байгаа ш дээ муу хулгайч
2017/03/25 202.179.27.196
Zochn
Ter hytadud yaj bna buruu hiiseen humuuseeyaj bna yg ternii jishgeer shiitge
2017/03/25 202.131.233.251
Иргэн
Хурааж бүх хийсэн булхайг нь ард түмний нүдэн дээр ил цагаанаар харуулж, монголын төрөөр оролдсон гэж чангаас чанга ал асуувал зохилтой.
2017/03/25 202.55.191.42
Иргэн
Сонсох чихгүй болчихсон юмуу яагаад ийм сул дорой хувиа хичээсэн болчихдог байнаа. Иргэн нэг бүр энэ төрөөс баяжсан луйварчин нэг бүрээс ял асуух ёстой биш гэжүү. Эдгээр нөхдүүдийн бүх хөрөнгийг
2017/03/25 202.55.191.42
Иргэн
Зарим нэг нь цаг хугацаа харуулна биз гэх зарим нэг нь бурхан тэнгэрт найдах юм. Ингэж өөрсдөөсөө холуур тойруулсаар байтал энэ улс орон чинь тамын тогоо хажууд нь жаргалын орон болж байгааг харах нүд
2017/03/25 202.55.191.42
зочин
Англи цуглааны эзэд нь УБ хотод бг даа хүн гүтгэж амьдрагчид үйлийн үрээ үүрэх л болно доо
2017/03/25 150.129.141.83
Shuudanch
Бид тамын тогооныхон, тэндээ л үлдэнэ... 25 онд ч тогоондоо л үзээд байна ш дээ
2017/03/24 27.123.214.123
Zz
Ohiniig ert business hiijee gd bodyo, tgvl zaluu ehneriinhee ner deerh baishing hamt tailbarlahgui de
2017/03/24 27.123.214.120
tse
ohinii baishin 2006 oniih gej bna sh de biznes hiideg humuus mungutei bdag bhaa bas oyu tolgoin geree 2020-25 ond ashgaa ugnu gej bna unen ch bj boloh taltai shu bayariig unen yaridag hun l gej boddog
2017/03/24 66.181.178.113
АРД
ХУДАЛ ҮНЭН ХАР ЦАГААНЫГ НЬ ЯЛГАДАГ ЭЗЭН ЭСВЭЛ БУРХАН ГЭЖ БАЙДАГ БОЛ ТҮҮН ДЭЭР ОЧООД Л ШИЙТГЭЛ ШАГНАЛАА ХҮРТЭХ БОЛТУГАЙ.
2017/03/24 202.9.40.232
Unen l baigaa da
Tegvel turuus neg ch dollar avaagui enkhiin tsagaan tagtaa yum biz de, yu l bol
2017/03/24 150.129.141.75
Цэвэлээ
Хэт улс өржилт хэт үзэн ядалт аль аль нь сайн зүйлд хүрэхгүй. Энэ хүнийг хэт үзэн ядах үзлийг дэврээгээд байгаа хүмүүс ч байна. Учрыг нь мэлэхгүй аль нь үнэнийг мэдэхгүй хүмүүс ч байгаа. Цаг хугацаа
2017/03/24 202.179.31.82
Зочин
Soliorood hutsaad blgui ter olon saya dollarig hulgailsan shigee eh orond.mini avchirch og
2017/03/24 66.181.181.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment