Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 хоног үргэлжилж байна. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1000 хүрсэн байна. Харин өчигдөр баяр анх удаа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр хийж байгаа ажла танилцуулсаны дараагаар иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
С.Баяр хэлэхдээ “Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би тийм сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр уулзахгүй гээд. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.
Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй. Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй, Монголын төр шийднэ. Иймд та бүхэн бямба гаригт болох уулзалт дээр товч хүсэлтээ бичиж явуулаарай гэж хүсэх байна. Би өөрөө өөрийгөө асуултай нь биш. Та бүгд, урилгыг минь хүлээн авсан нөхөд надад тийм туслалцаа үзүүлбэл сайн байна” гэлээ.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.