8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ

2017-03-22 13:37:00

Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 24-ний өдрийг  сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.  Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг. Бид Сүрьеэ өвчний талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. Та анхаарлаа наашаа хандуулаарай. 

Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт, хэрхэн яаж тархдаг вэ?

"Сүрьеэ" - сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг.

Танд 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандаж, цэрний шинжилгээ өгнө үү. Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга юм.

Халдвар ба өвчин

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний цэртэй хамт сүрьеэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулж энэ агаараар амьсгалсан хүмүүс “сүрьеэгийн халдвар“ авдаг гэдгийг та ойлгосон байх. Тэгвэл “халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилснөөс” ялгаатай юу. Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагдана. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.

Сүрьеэ өвчний шинж тэмдэг

 

Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Уушигны сүрьеэгийн үед:
• Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
• Бие суларч ядрах
• Жин буурах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх
Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушигны бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага ба эмчид хандаарай.

Сүрьеэг оношлох шинжилгээнүүд

Сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдвар авсан хүн өвчлөх шалтгаан, голчлон гэмтдэг эрхтэн нь уушиг, өвчилсөн үед ямар шинж тэмдэг гардаг тухай эхний ярилцлагуудаас та ойлгож авсан байх. Тэгвэл одоо сүрьеэ өвчнийг шинжлэх хямд, найдвартай аргын тухай ярилцъя. Ханиалгаж байгаа хүний цэрэнд микроскопоор сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушигны сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 2 удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь та сүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгааг хэлж байгаа юм. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний тодорхой саруудад хийдэг.
Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэдэг.
Микроскопоор хардөг цэрний түрхэцийн шинжилгээний арга нь халдвартай сүрьеэг илрүүлж өвчтөний эмчилгээг хянаж эдгэрсэн эсэхийг тодорхойлох гол арга юм.

Хэрэв та болон таны гэр бүлийнхэн хэн нэг нь сүрьеэгээр өвчилбөл хүүхдүүд минь бас өвдөх болов уу гэж сэтгэл чинь зовж байгаа нь магад. Үүнээс үүдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн эсэхийг яаж эрт мэдэж болох вэ, тэднийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ гэсэн асуултууд гарч ирнэ. Хүүхэд эхээс төрөхдөө сүрьеэгийн халдвар аваагүй төрдөг. Хүүхдийг төрмөгц сүрьеэ өвчнөөс сэргийлэх тарилга БЦЖ вакциныг төрөх тасагт хийдэг. Хэрэв таны хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорив үүссэн байдаг. Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил-туберкулины сорилоор мэдэж болно. Сорилыг тарьсны дараа 72 цаг болоод үүссэн гүвдрүүг хэмжиж хариуг нь тодорхойлно. Гүвдрүүний хэмжээ 10 мм-ээс дээш бол халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушигны тархмал сүрьеэ, сүтьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг байна. Хүүхдүүд ихэнхдээ гэр орны хүмүүсээсээ сүрьеэгийн халдварыг авсан байдаг.
БЦЖ вакцин нь хүүхдийн дунд түгээмэл байдаг сүрьеэгийн менингит, хурц тархмал сүрьеэгээс хүүхдийг хамгаална.

Сүрьеэгээр өвчилсөн үедээ ажил, амралтын ямар дэглэм баримтлах вэ?

Хэрэв та халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх явдал юм. Үүний тулд амны хаалт зүүх, цэрээ ил задгай хаяхгүй байж хэвшвэл энэ нь халдвар тархахыг багасгах арга болж чадна.

Сүрьеэгээр өвчилсөн үед биеийн жингээ алддаг бол хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг. Амин дэм ихээр агуулсан, илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй.

Эмчилгээний явцад архи уувал эмийн гаж нөлөө гарч эдгэрэх боломжийг багасгах ба тамхи татах нь эрүүл хүнд ч хортой байдаг учир ядарч тамирдсан уушгаа улам хордуулах хэрэггүй биз ээ.

Сүрьеэтэй өвчтөн эмчилгээ хийлгэж байхдаа 156 хүртэл хоног эмнэлгийн хуудас авах эрхтэй ба халдвар тараахаа больсон бол ажлаа хийж болно.

Таны бие сайжирч халдвар ялгаруулахаа больсон бол ажлаа хийж болно

Энэ сэдэвт юу өгүүлэх гэж байгааг гарчгаас нь уншаад тааварлаж байгаа байх. Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг нь юунаас болдог бол ...
Эмчийн зааврыг дагаж зохих журмын дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэлгүй тасалж өвчнөө архагшуулсан хүмүүс л энэ буруугаа бусдад тохож сүрьеэгээр өвчилвөл хичнээн эмчилгээ хийлгээд ч эдгэрдэггүй гэсэн буруу ухуулга хийдэг байна.
Гэтэл өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтанд эмчилгээгээ бүрэн хийлгээд эрүүл болж ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа олон мянган хүмүүс бий.

Эмчлүүлээд эрүүл болсон хүмүүс та нар л олон түмний дунд сүрьеэ өвчний тухай таниулга хийж сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид нэн даруй хандаж хэрэв өвчилсөн бол эмчийн зааврыг дагаж эмчилгээгээ хийлгэвэл сүрьеэ өвчний ялж болно гэдгийг тэдэнд ойлгуулж, сурталчилж өгвөл өнөөдөр дэлхий даяар учирч буй гамшгийн нэг болоод байгаа сүрьеэгийн аюултай хийж байгаа тэмцэлд үзүүлж буй таны хувь нэмэр болох юм.

Сүрьеэ өвчин эдгэрдэг гэдгийг бусдад ойлгуулж чадвал сүрьеэтэй тэмцэх ажилд оруулж байгаа таны хувь нэмэр тэр болно.

Сүрьеэтэй өвчтөний хавьтлын илрүүлэлт гэж юу вэ?

Сүрьеэтэй өвчтөн оношлогдсоны дараа эмч, эмнэлгийн ажилчид хамт ойр байсан хүмүүс нь халдвар авсан эсэхийг шинжлэх шаардлагатай байдаг. Халдвартай сүрьеэтэй өвчтөнтэй нэг гэрт амьдардаг хүмүүс, түүний дотор бага насны хүүхдүүд халдвар авч өвчлөх эрсдэл өндөр байдаг. Хэдийгээр энэ нь тааламжгүй санагдах боловч хэн нэгэн халдвар авсан эсэхийг тодорхойлж, шаардлагатай бол эрт эмчлэх хэрэгтэй юм. Өвчтөн өөрөө ч хэн нэгнээс халдвар авч өвчилсөн байж болзошгүй. Тэднийг бүрэн эмчлэх хэрэгтэй.

Сүрьеэгийн халдвар хэрхэн тархдаг вэ?


Сүрьеэтэй өвчтөн бүр халдвар тараадаггүй. Зөвхөн уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, дуулах, ханиах, найтаахад сүрьеэгийн нян агаарын замаар тархдаг. Халдвар агуулсан агаараар эрүүл хүн амьсгалахад сүрьеэгийн нян уушгинд орж халдварлуулна. Харин тухайн хүний дархлааны байдлаас хамаарч халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 90% нь хэзээ ч өвчилдөггүй, 10% нь биеийн дархлаа суларсан үед өвчилдөг байна.

Харин одоо та бүхэндээ Сүрьеэ өвчний дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс түгээмэл асуултанд хариулт өгье. 

-Сүрьеэ өвчин удамшдаг уу?
-Сүрьеэ бол удамшлын өвчин гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Сүрьеэгийн халдвар авах, өвчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь халдвар бүхий агаараар амьсгалсан хугацаа байдаг ба халдвартай сүрьеэтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүст энэ эрсдэл өндөр байдаг. Өвөө, эмээ, аав, ээж нь халдвартай сүрьеэгээр өвчлөөд хүүхэд ач, зээдээ халдварлуулж өвчлүүлснийг сүрьеэ удамшдаг гэж буруу ойлгодог.

-Гэр бүл болоход нөлөөлөх үү?
-Өвчнөө бүрэн эмчлүүлээгүй халдвар тараасаар байгаа хүмүүс л гэр бүлийнхэндээ аюултай болохоос биш эмчилгээ хийлгээд эрүүл болсон хойно гэр бүл болоход сөрөг нөлөөлөх зүйл байхгүй

-Жирэмсэн эхчүүд яах вэ?
Сүрьеэ өвчин эхсээр дамжин халддаггүй учир жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрьеэ халдаах аюулгүй бөгөөд эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй.

-Сүрьеэтэй хүнд хориглох ажил бий юу?
Нэгэнт эдгэрсэн бол халдвар судлалын талаас хориглох ажил байхгүй боловч тоос шороотой, чийгтэй, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллавал сүрьеэ өвчин дахин сэдэрч магадгүй юм.

-Сүрьеэтэй гэдгээ нуувал яах вэ?
-Нийгэмд сүрьеэ өвчнийг ядуу хүн өвддөг гэж үзэн сүрьеэтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхдагаас хүмүүс өвчнөө нуух тохиолдол гардаг. Хэрэв ингэх юм бол өвчин улам хүндэрч эмчлэхэд төвөгтэй болох төдийгүй амь насаа ч алдаж болох юм

Манай оронд жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчлөн, эмчилгээ хийлгэж байна. Хүүхэд ихэвчлэн гэр бүл, эцэг эхээсээ халдвар авдаг бөгөөд хэрвээ та сүрьеэгээр өвчилсөн бол гэр бүлийн гишүүд, ялангуяа энхрий хайртай үрсээ сүрьеэгийн хавьтлын үзлэг шинжилгээнд заавал хамруулаарай.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэрэн
Ханиаж цэр гархгүй хүн хаана шинжлгээ өх вэ
2020/08/27 150.129.142.130
Нара
Уушгины багцад нь сүрьеэ болон уушигтай хамааралтай бүх шинжилгээ нь багтдаг юм бна лэ,
2020/08/18 66.181.161.9
Нара
Гранд мэд эмнэлэгт уушигны багц шинжилгээ гэж бг юм. Тамхи татдаг уушгиндаа санаа зовдог бол жилдээ заавал 1 хлгэж бгаарай хүмүүсээ!! Уушигаа сайн хайрлаарай маш чимээгүй эрхтэн шүү!!
2020/08/18 66.181.161.9
Эмч
Хүн жилдээ ядаж 1 удаа эрүүл мэндийн шинжилгээгээ бүрэн хиЙлгэж бх ёстой. Ийм тийм гэж битий тааж таамаглаарай! Машин тэрэгэндээ зөндөө мөнгө үардаг байж эрүүл мэнддээ харам байж болохгүй!
2020/08/18 66.181.161.9
erdenebatiin amgalanbaatar
hviten hols asgaraad bna yadargaand orood jin buuraad udaj bna yaj 60 kg luu oroh we
2020/07/16 66.181.161.122
erdenebatiin amgalanbaatar
jil garangiin omnoos tussan svree idgerehvv tseejniizvvn talaar hatguulj owdood amisgaa ch awj chadahgvi deer ni hodood owdood nuruu turuu deeshee dooshoo ogshij yanginaadh bainga haluuraad monhiin
2020/07/16 66.181.161.122
zaya
tseejni baruun talaar ovddog bs hed hongoosh hoish haluurch bga huchte hanilgaad bn haana uzuulvel zgr ve
2020/01/05 150.129.140.175
Otgoo
Nuruu dalnii dooguur uvduud bdagiin.ene surie munuu
2020/01/04 66.181.161.73
zochin2019
haya har nogoon tser gardg ene yu ih we
2019/12/29 66.181.161.56
Otgonnyam
Hanialgah dr amisgal boogdood amisgaa awj bolohgvi bhiin
2019/09/07 203.91.115.43
гэрэлэээ
манай хүү 23 настай.ачаалал ихтэй ажилладаг юм. сүүлийн үед их тураад байгаа. эн мөн үү
2018/02/10 59.153.87.193