АН-ын сонгуулийн хоёр дахь шинэчлэл болох дотоод сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшиж байна. Энэ удаад нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг нэрлэвэл, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан, өнгөрсөн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан И.Нарантуяа, ИЗНН-ээс АН-д элссэн Р.Булгамаа, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын охин Б.Намуун, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль нар эмэгтэйчүүдийг төлөөлөхөөр нэр дэвшсэн байна.
Х.Баттулгын охин Б.Намуун Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшлээ
2017-03-21 13:08:33