Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж өгнө.Ардчилсан намын дотоод сонгуульд 152800 гишүүн саналаа өгнө.