8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчны хотонд жирэмсэн эхэд хагалгаа хийжээ

2017-03-19 12:29:00

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж жирэмсэн эхэд хагалгаа хийж, эх, нярайн амь насыг аварсан байна.

Жирэмсэн эх Б.С нь манас таталт өгснөөс хүүхдийг төрүүлэхэд хүндрэлтэй болж, эх, ургийн амь насыг яаралтай аврах шаардлагатай болсон аж. Аймгийн төв рүү авч явах тохиолдолд цаг алдах нөхцөл байдал үүсчээ. Иймээс малчны хотонд хагалгааг хийхээс аргагүй болж, нөцөл байдалдаа тохируулан цаг алдалгүй арга хэмжээг авч ажилласнаар хагалгаа ч амжилттай болж, эх амаржжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment