8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад суугаа Монголын иргэд 30 хоногийн дотор шинээр гадаад паспортоо авна

2017-03-18 12:15:00

Гадаадын улс орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэд шинээр гадаад паспорт захиалсан бол ойролцоогоор 60-70 хоног хүлээдэг. Тэгвэл энэ хугацааг 30 хүртэл хоног болгон багасгажээ.

Тодруулбал, хилийн чанадад оршин суугаа монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдэнд паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлаж энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Шинэ журам хэрэгжсэнээр манай улсын иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment