8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэндчилгээний үгс: Тэнгэрлэг эрчүүддээ ”Эр цэргийн баяр”-ын мэнд хүргэе

2017-03-18 10:37:34

 

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд  ойн баярын мэнд хүргэж эрчүүдэд зориулсан мэндчилгээний үгсийг сонордуулж байна.

Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
 Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!  

Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе...

 Буянтай ээждээ бол бурхны дайтай үр нь
Ухаант ханьдаа бол үүрдийн сайн түшиг
Эрвээхэй бяцхан үрсдээ эгнэгт хүндтэй эцэг
Эх орондоо харин энгийн нэг цэрэг. . .

Ханагар сайхан өвөөгийн баяр 
Халамжит дулаан аавуудын баяр 
Хатан зоригт эрчүүдийн баяр 
Хайр булаасан залуусын баяр 
Хатуу хорвоогийн нум нь та байг 
Халамжит бүсгүйн хайр нь та байг 
Энхрий үрсийн бахархал нь та байг 

Энэ улсынхаа эзэн нь та байг 
Зэвсэгт хүчний яруу алдарт 94 жилийн ойн баярын мэнд хүргэе

Дайны хүнд жилүүдэд ч
Тайван энхийн цагт ч 
Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон
Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй
Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд
Эр цэргийн баярын мэндийг хүргэе
Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай
 

Цавчих сэлэмний ир
Исэгрэх сумны зэвнээс амь нь тасраагүй
Сүрээрээ дайснаа мөхөөж
Сүнсээрээ хүртэл хилээ зангилж
Өссөн шороогоо өвөртөө хадгалан тэмцэж
Шүдний махаар өл даран
Шүлсээрээ цангаагаа тайлан байж
Эх нутгынхаа голомтыг сахин галыг манасан
Харуул зангийн удам билээ та
 

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн, эр хүн таньд баярын мэнд хүргье.

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч 
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн 
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан 
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах 
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч 
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн 
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн 
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн 

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн 

Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай 


Монгол эр хүн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баярмаа
гоё болжээ
2023/03/16 66.181.160.39
Ёёшөшоо
Бооөооа
2023/03/15 64.119.26.148
Золбоо
Ямар гоё уян сайхан үгтэй юм бэ
2020/03/18 68.186.207.236