8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

2017-03-18 10:15:12

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2017 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон  төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2017 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

19, 20-нд  баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Алтайн уулсаар, 21-22-нд нутгийн өмнөд  хэсгээр  секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө     8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл