8o
Улаанбаатар хот
mobile menu

300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурчээ

2017-03-17 14:25:55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны дөрөвдүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Эдгээр ажиллагчдын 28.3 (4.9%) мянга нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 51.8 (9.0%) мянга нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 93.0 (16.1%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.5 (37.8%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 103.2 (17.0%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 22.5 (3.9%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 60.6 (10.5%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 3.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.4 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
270,000-iin tetgevereer amidarch hurehgui bna.tetgeveriin dood hemjeeg 1,000,000 togrog bolgoh yostoi bna.
2017/03/17 202.179.31.34