Хойд Солонгосын иргэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Йонми Пак “One young world” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ эх орноосоо дүрвэсэн тухайгаа ярьсан байна. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.
Тэрээр “Хойд Солонгосоос дүрвэж явахдаа говийг луужингийн тусламжтай туулсан бөгөөд луужин эвдрэхэд оддоор баримжаалан эрх чөлөөнд хүрэх замаа олж байсан. Монголд очмогц бид эрх чөлөөтэй болсон. Үхэл, амьдралын зааг дээр байсан. Хилийн цэргийнхэн биднийг баривчилсан. Хэрвээ цэргийнхэн биднийг нутаг буцаасан бол амиа хорлоход бэлэн байсан. Учир нь бид хүний ёсоор амьдрахыг хүсдэг. Дараа нь энэ улсаас дүрвэж байгаа хүмүүст туслан дэмжээрэй. Мөн эдгээр дүрвэгсдийг дэлхийн хамгийн харанхуй тэр газар луу буцаахгүй байхыг хөөцөлдөх хэрэгтэй. Ингэвэл хэдэн арван жилийн турш ноёрхож ирсэн энэ улсын хатуу дэглэмийн эсрэг хийж буй маш зөв алхам болно. Хойд Солонгос улсыг үгээр илэрхийлж боломжгүй. Тиймээс дэлхий нийт тэр улсын төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна.
Мөн энэ дэлхий дээр хүн хаана ч төрсөн байсан ямар нэгэн шалтгаанаар хавчигдан амьдрах ёсгүй. Хүмүүс надаас Хойд Солонгосчуудад хэрхэн туслах вэ гэж байнга асуудаг. Хамгийн эхлээд, Хойд Солонгос улсад байгаа хүмүүс хэрхэн хавчигдан амьдарч байгаа талаар судалж мэдэх хэрэгтэй. Дараа нь энэ улсаас дүрвэж байгаа хүмүүст туслан дэмжээрэй. Мөн эдгээр дүрвэгсдийг дэлхийн хамгийн харанхуй тэр газар луу буцаахгүй байхыг хөөцөлдөх хэрэгтэй. Ингэвэл хэдэн арван жилийн турш ноёрхож ирсэн энэ улсын хатуу дэглэмийн эсрэг хийж буй маш зөв алхам болно. Хойд Солонгос улсыг үгээр илэрхийлж боломгүй. Тиймээс дэлхий нийт тэр улсын төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна.