8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” аян эхэллээ

2017-03-15 18:24:05

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аяныг  ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Замын цагдаагийн алба хамтран өнөөдрөөс эхлэн өрнүүлж эхэллээ.

Шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилготой тус аяны хүрээнд  хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар мэдлэг олгох сургалт таниулга хийх аж. Мөн харилцан мэдээлэл солилцох явцыг хурдасгах боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцох зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Хууль, хяналтын байгууллагын гаргасан судалгаагаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь  хасах ял эзэлдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment