8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрсөн ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

2017-03-19 16:28:00

Дорноговь аймагт дүү нь ахыгаа зодож хөнөөсөн  харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр уг хэрэг үйлдэгдсэн байна. Тус аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух,44 настай эрэгтэй Т-г түүний дүү болох 33 настай эрэгтэй Т зодож, амийг нь хөнөөжээ. Ахыгаа хөнөөсөн  Т нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат  аж. Ажил хийхээр Замын-Үүдэд очсон байна. Улмаар төрсөн ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment