8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлжээ

2017-03-15 15:16:33

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 203 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 4, мөргөлдсөн 4 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

1.БГД-ийн нутаг Хорооллын замд H.Elantra маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 8 настай Д-г мөргөж гэмтээсэн.

2.БЗД-ийн нутаг Цайз зам, Саруул хотхоны замд T.prius маркийн автомашины жолооч С нь явган зорчигч 15 настай Е-г мөргөж гэмтээсэн.Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдүүд сургуулийн болон гэр орчмын гадна талбайд тоглох, ялангуяа бөмбөг, унадаг дугуй, роликоор тоглож байгаад зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment