8o
Улаанбаатар хот
mobile menu

Хагас нүцгэлж жагссан эмэгтэйчүүдийг буруутгах үндэслэл огт алга

2017-03-15 13:04:00

Ямар шуурхай арга хэмжээ авна вэ гэж уулга алдмаар санагдчихлаа. Гэхдээ маш өчүүхэн зүйлд шүү. Гурван эмэгтэй Олон улсын эрхийг хамгаалах өдрөө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр хагас нүцгэн жагссаныхаа төлөө 50000 төгрөгөөр торгуулах шийтгэл оногдуулсан.

Шийтгэл хүлээх болсон шалтгаан нь ...Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамрах хэсэгт хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан учраас тэр.

Монгол Улсын хуулийн дөрөвдүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр. 4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан.

Энэ өдөр 1908 онд 15000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байдаг.
1910 онд Финланд Улсын парламентын анхны гурван эмэгтэй гишүүд оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна. 1917 онд эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр гуравдугаар сарын 8-ны өдөр байжээ. Энэ мэтчлэн дурдвал олон түүхэн баримт бий.

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд жагссан монгол гурван эмэгтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнх өдөр учраас тэд жагссан. 

Дээрээсээ хуульчилж, та энэ өдөр ажиллахгүй амар, гуравдугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд цаасан дээр хараар тамгалсан өдрөө тэд эрхээ л эдэлсэн.

Үндсэн эрхийнх өдөр байтал яагаад жагсаал цуглааны зөвшөөрөл авах гэж. Аль эсвэл үлгэр дууриалалгүй нүцгэн жагссанд нь эгдүүцээд байгаа юм уу. Эрхийн өдрөө цэцэг, шоколад, хайранд л умбаж баярла гээд байгаа юм уу. Тийм таатай нөхцөл одоогийн нийгэмд харамсалтай  нь алга даа. Хэрвээ тэд хагас нүцгэлээгүй бол хэн ч тоож авч хэлэлцэхгүй байсан. Харин ч ийм зоригтой алхам хийснээрээ олон нийт, эрх баригчид ч анхаарч хурдан шуурхай шийтгэл хүлээлгээд байгаа юм шүү. Ямар их бухимдал, эмзэглэл тээж яваадаа тэд хаврын хүйтэн хавсарганаар нүцгэлэх вэ дээ. Үнэндээ тэд их зориг гаргасан. Тэр бүсгүйчүүдэд эр нөхөр, энхрий үрс гэж байдаг болохоор ичихийн дээдээр ичсэн. Гэвч манай улсын нийгэм, эдийн засаг хүнд, төр засагтаа итгэх итгэлгүй болсондоо хямарч, бухимдаж аргаа барахдаа л ирээдүй болсон үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэд ийн жагссан.  Тэднийг буруутгах үндэслэл огт алга.

                                                                                                                                                                          П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөх чоно
Хулгайчыг шийтгэх байтал юмаа хулгайд алдсан улсыг нь шийтгэдэг... Шүүхийн эмэгнэл ээ ча бас
2017/03/15 202.179.31.23
дэмжигч
Монголын нийгмийн бузар булайг илчилсэн хатан зоригт бүсгүйчүүд, Ану, Мандхай хатдыг залгамжлагчид, манай эрчүүд өнөөдөр хулгай хийж, худлаа ярьж, архи гудраад гэртээ хэвтэж байгаа.
2017/03/15 66.181.177.148
Зочин
Монгол улсын шүүх биш элбэгдоржийн шүүх шүүдээ
2017/03/15 66.181.179.247
зочин
Жагссан цугласан зүйл байхгүй 3 -эмэгтэй л үзэл бодолоо илэрхийлсэн шүү дээ офшёрчидод хэн үйлчилж байна гэдэг л харагдаад байна даа
2017/03/15 122.201.22.187
  • Recent
  • Most Read
  • Most Comment