Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх 2016 онд үргэлжлүүлэн олгохоор болжээ.Гэхдээ тус мөнгийг амжиргааны түвшинээс хамаарч олгохоор болсон байна. Тодруулбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Энэ нь амьдралын боломжтой, амжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй гэсэн үг юм.
Хүүхдийн мөнгийг амжиргааны түвшинээс хамаарч олгоно
2015-11-17 12:43:00