Ард түмний онц зөвлөлөөс УИХ-д өгсөн оффшор данстай улстөрчдийг шалгуулах тулган шаардах бичгийн хариуг өгөхгүй нь тодорхой боллоо гэж тэд үзжээ. Тиймээс оффшор данстай улстөрчдийг шалгуулахыг шаардах анхны цуглааныг гуравдугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбай дээр хийхээр болсон байна. Оффшорт нуусан мөнгийг Монголдоо авчрах, улс эх орноо аврах цуглаан ийн товлогдлоо.