Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тухай парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид хэвээр үлдээснээс хоёр хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройны 19:00 цагт тэрбээр Хөх ордныг орхин явлаа. Хатагтай Пак Сөүл хотын өмнөд хэсэгт байдаг гэртээ ирэхэд дэмжигчид нь халуун дотноор хүлээн авсан байна. Түүний хувьд одоо төрийн тусгай хамгаалалтанд байхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд хамгаалалт авах эрхтэй юм байна.