ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын үе үеийн сайдуудыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар үе үеийн сайдууд ХХААХҮ-ийн салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар өөрсдийн санаа бодлоо хэлж, санал солилцсон юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн салбарт одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.
Уулзалтад ирсэн үе үеийн сайдууд мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрүүдийг бий болгох, гадны улс орнуудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж манай орны нөхцөлд таарах байдлыг нь чухалчилж нэвтрүүлэх нь чухал гэдгийг зөвлөжээ. Мөн аливаа ажил судалгаа маш чухал учир одоо авч хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судалгаатай хийж, хэрэгжүүлэхийг хүсээд амжилт хүсэв.