Лондонгийн нэгэн бор саарал, сэрүүхэндүү өдөр буюу гуравдугаар сарын 10-нд тус улсад элчин сайдаар томилогдсон С.Баяр элчин сайдыг эсэргүүцсэн жагсаал дахин болжээ.
Тэд ЭСЯ-ны өмнө эсэргүүцлээ илэрхийлж гурав дахь өдрөө дүүргийн цагдаагийн газарт урьдчилан мэдэгдсэн цагийн хуваарийнхаа хугацаанд гурван цаг тайван жагсаад тарсан байна. Жагсагчид зургуулаа болжээ. Парламентын нэг эрхэмд захидлыг ирэх Даваа гарагт шуудангаар илгээх юм байна. Тэд фэйсбүүк группэд нэгдэхийг уриалжээ. Мөн Changr.org гэдэгт онлайн petition/гарын үсэг зуруулахаар бэлтгэж байгаа аж.