8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинзо Абегийн бүрэн эрхийн хугацааг сунгалаа

2017-03-08 14:20:00

Японы эрх баригч Либерал Демократ нам тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг есөн жил болгон сунгах шийдвэр гаргалаа. Японы Либерал Демократ нам удирдлагынхаа бүрэн эрхийн хугацааны дээд хязгаарыг хоёр удаа байсныг гурван удаа сонгогдох эрхтэй болгож сунгах шийдвэр гаргаад байсан. Тус шийдвэрийг өчигдөр эхэлсэн их хурлаар намын бүх гишүүд нь санал нэгтэйгээр баталлаа. 

Ерөнхий сайд Шинзо Абэ одоо хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж буй юм. Түүний хоёрдахь бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах ёстой байсан юм. Хэрвээ эрх баригч нам ирэх оны эхээр болох бүх нийтийн сонгуульд ялалт байгуулвал Абэ байр сууриа 2021 он хүртэл бэхжүүлж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон жил буюу есөн жил засгийн эрх барьсан Ерөнхий сайд болж түүхэнд бичигдэхээр болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment