ОХУ-ын мэдээ мэдээллийн вебсайт asiarussia.ru, life.ru Орос дахь Монголын элчин сайдын яамны барилга байгууламжинд иогаар хичээллэдэг нэрийдлээр нууц казино байрлаж, тоглуулдаг байсан талаар мэдээлжээ. Энэ талаар чухал.мн вебсайтын уншигч та бүхэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Арбатын гудамжинд цоо шинэ нэг сая ам доллар бүхий далд казино ажиллаж байжээ. Эл газарт шалгалт хийхэд 5 рулетийн ширээ, 17 автомат машин байсан талаар цагдаагийн албаныхан мэдээлэв. Тус казино ОХУ-д Монгол улсыг төлөөлөн суух элчин сайдын яамны байранд байрлаж байсан бөгөөд казиног хэн ажилуулдаг байсан талаар мэдээлэлийг олохоор мөрдөн, шалгалт явуулж байна гэв.
Гэрчийн мэдүүлж буйгаар эл тоглоомын газрын нэрийн хуудаст “Хүндэт Александр та өөрийн боломжтой цагтаа ирж, иогаар хичээллэж, манайд зочилохыг урьж байна” хэмээгээд хаягаа бичсэн байсан аж. Тус бизнес картанд хаягаа “Стоун Слобода 1 гудамж, Москва хот” гэсэн байжээ. Энэ хаягийн мөрөөр цагдаагийн ажилтан очиж шалгахад газар доор казино үйл ажиллагаагаа явуулж байсан талаар олжээ.
Тус хаягаар очиж шалгахад казино ОХУ дахь Монгол улсын элчин сайд, консулын байшинтай нэг ижил хаягтай байсан тул цагдаагийн ажилчид ихэд гайхширчээ. Мөн тус байшингийн ойролцоо үнэтэй машин бүхий тарган эрэгтэйчүүд “эргэлддэг” байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн ихэнхид нь йогийн хэрэгсэл, гудас, хувцас, гар цүнхгүйгээр ордог байсан нь сэжиг төрүүлжээ.
Цагдаагийн ажилтанууд тус барилгад нэвтрэхийн тулд гурван давхарт авирсан ч метал нууцлал бүхий хаалганы өмнө тулжээ.Үүний дараа үйлчлүүлэгчийн адил дүр эсгэн цагдаагийн ажилтан нэвтэрхэд газар доор нууц казино ажиллаж байсан бөгөөд 5 рулетын ширээ, 17 слот автомат тоглоом ажиллаж байжээ. Шалгалтын үед 20 сая рубль кассанд байсан талаар мэдээлжээ. Тус газрыг нийт 10 ажилтан хариуцан ажиллаж байжээ. ОХУ-ын Бүртгэлийн газрын мэдээллийн дагуу Монголын засгийн газрын өмч тул ОХУ-ын хуулийн дагуу шийдэх боломжгүй. Хэрэв гэм буруутай гэж үзвэл Ввенна Дипломат Харилцааны конвенцийн дагуу шийднэ.