8o
Улаанбаатар хот
mobile menu

Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бусаар мөрийтэй тоглодог нь илэрчээ

2017-03-07 09:29:00

Москвагийн цагдаагийн газраас тус улс дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бус мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсныг илрүүлж эрүү үүсгэсэн байна. Цагдаагийн газрынхан гэрчийн мэдүүлгээр йога хичээллүүлдэг гэх газрыг хараандаа авчээ. Гэрч тус газрын хонгилын өрөөнд мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсан байна. Ингээд цагдаа нар мэдээллийг шалгахаар нэрийн хуудсан дээрх хаягийн дагуу очсон байна. Түүнд, “Хүндэт Александр танаа, завтай үедээ манай йогаар үйлчлүүлээрэй” гэж бичсэн байжээ. Хачирхалтай нь тус газар Монгол Улсын консулын газрын байрладаг барилга болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх йога хичээлийн байр болон Монголын ЭСЯ нь нэг хаяг дээр байршиж байсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Mongol hunii umnuus ichne gej enedee. Monh-orgil ailchlal hiisen saihan, sayd medeegui baihda
2017/03/07 27.123.214.124
зочин
Еэ бурхан минь?монгол улсад монгол төр гэж байхгүй болж,яана даа?
2017/03/07 103.57.94.85
иргэн
Аль намын хэн гэгч луйварчин монгол улсын төр-ард түмний нэр нүүрийг барж байнаа,ийм хүнийг томилон явуулсан намыг ёстой өнөөх МАГНАЙ-гийн хэлдгээр газрын хөрснөөс арчвал таарах болждээ.
2017/03/07 103.57.94.85
  • Recent
  • Most Read
  • Most Comment