8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-03-07 09:20:35

09:40 цагт Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд Хууль зүй дотоод хэргийн салбарын 600 гаруй эмэгтэйчүүд оролцсон "Эмэгтэйчүүд эрхийн манаанд" чуулга уулзалт болно.

10:00 цагт Төрийн ордны А танхимд "Эмэгтэйчүүд ба улс төр" сэдэвт хэлэлцүүлэг болно. 

10:30 цагт  ГХЯ-ны Зөвшилцөл танхимд ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

10:00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, Монголын Хөрөнгийн Бирж /МБХ/, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв /КЗХТ/, WomenCorporateDirectors Монголын салбар, МҮХАҮТын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно.

11:00 цагт МБШТөв Гандэнтэгчэнлин хийдийн хурлын танхимд алтан унжлагат хэмээх гал тахиа жилд нийт ард түмэн, сүсэгтэн олонд зориулсан Насны авшиг, засал ном хурах, Өндөр гэгээний дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын концертын их танхимд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэлийг нийтэд сурталчлах зорилготойгоор “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ болно.

11:00 цагт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Казак түмний наурызын баярыг тохиолдуулан Казакстан улсын алдарт дуучин Төрэгали Төрэали гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол улсад тоглолт хийх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс "Шүүхийн шударга ёс, шүүх эрх мэдлээ нэхэж байна" буюу БЗД-ийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment