8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхцэцэг: Шинэ гадаад паспорт гарсан ч иргэд одоогийн улаан паспортоор зорчих боломжтой

2017-03-07 09:05:00

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэх мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.  

-Гадаад паспортын хугацааг сунгахгүй гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар гадаад паспортын сунгалтын үйлчилгээг хэвийн үзүүлж байна. Мөн иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд 1-5 жилийн хугацаатай сунгалтын хугацааг авч байгаа.  Харин гадаад паспорт шинээр авахыг хүссэн иргэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж өмнөхтэй адил журмаар захиалж авна. Ингэхдээ иргэн банкинд төлбөрөө тушаасан баримт, иргэний үнэмлэх, цээж зургийн хамт авч ирнэ. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

-Шинээр гадаад паспорт захиалах иргэд хаана хандах вэ. Нэмж өөр бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай юу?

Гэхдээ иргэд одоо авсан улаан паспортаар зорчих боломжтой. Мөн шинэ цахим гадаад паспорт олгоод эхэлсэн үед авсан хүмүүс мөн адил зорчих боломжтой. Нэг үгээр хэлбэл аль альнаар нь зорчих боломжтой.

-Иргэдийн хэлж заншсан 100 айл буюу манай Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих хэлтэс дээр гадаад паспортын бүртгэл, хугацааны сунгалт хийж байна. Мөн  “Дүнжингарав” “Мишээл” худалдааны төв болон Драгон дээр шинэ гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна алслагдсан гурван дүүрэгт гадаад паспортын үйлчилгээ мөн үзүүлж байна. Есөн дүүрэг дээр хугацааны сунгалт хийж байгаа. 21 аймагт шинэ гадаад паспортын үйлчилгээ буюу хугацааны сунгалт хийж байна. Тиймээс иргэд өөрт байгаа хамгийн ойр салбар, нэгжид очиж үйлчилгээ авах бүрэн боломжтой. Дахин нэмж бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.

-Гадаадад байгаа иргэд гадаад паспортоо элчин сайдын газраар дамжуулан сунгуулах уу?

-Тэгнэ. Хилийн чинадад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газруудад гадаад паспорт шинээр захиалах, хугацааг нь сунгах ажил хийж байгаа. 

-Ирэх 2018 оноос гадаад паспорт Чиптэй болгоно гэж байсан. Энэ ажил хэр явж байгаа вэ? 

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага 2004 онд болсон Каеэрийн уулзалтын есдүгээр портколоос тэмдэглэгээ дардаг гадаад паспортыг хэрэглээнээс гаргах тухай гишүүн орнуудад зориулсан тунхаг бичиг гаргасан байдаг. Үүнийг 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэглээнээс гаргана гэж хугацаа зааж өгсөн. Энэ хугацаанаас хойш манайх цахим гадаад паспортын бэлтгэл ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар энэ ажлын бэлтгэл ажил хангагдаад явж байна. 2018 оны оны эхээр гэхэд Чиптэй буюу цахим гадаад паспортыг иргэдэд олгож эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Гэхдээ иргэд одоо авсан улаан паспортаар зорчих боломжтой. Мөн шинэ цахим гадаад паспорт олгож эхэлсэн үед авсан хүмүүс мөн адил зорчих боломжтой. Нэг үгээр хэлбэл аль альнаар нь зорчих боломжтой.

-Шинэ цахим паспорт, хуучин улаан паспорт хоёрын хооронд ялгаа бий юу?

-Шинэ цахим гадаад паспорт хуудас олж байгаа. Яагаад гэвэл сунгалтгүй учраас тав, арван жилээр ашиглах боломжтой. Одоогийн хэрэглэж байгаа улаан паспорт 32 хуудастай. Шинэ нь 42 хуудастай чиптэй болсон. Чип дотор хувь хүний мэдээлэл агуулагдсан нүүр хуудастайгаар сүүлийн үеийн техник технологийн шаардлагад нийцсэн шинэ гадаад паспорт гарна. Түүнчлэн олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг хангасан гадаад паспортыг иргэдэд олгох юм.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment