Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна гэсэн. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд:-“Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир хуучин нөхцөл дахиад сэргэнэ” гэсэн тайлбар өгчээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлжээ
2017-03-06 12:14:00