УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр хэлэлцэх юм байна. Тэднийг өнгөрсөн сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорьсон билээ. Улмаар хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Иймд уг заалтын дагуу тэднийг өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдгийг хэлэлцэх юм.
Түүнчлэн тэд өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 3-ны өдөр өмгөөлөгчдөөрөө дамжуулан нийслэлийн Прокурорын газарт батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгөхийг хүссэн утгатай хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.