УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж хүсэлт гаргасан байна. Батлан даалтад гаргах хүсэлтийг өнөөдөр шийднэ. Мөн үүнээс гадна Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад буй талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор нийт 14 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй юм.
Б.Гарамгайбаатар өлсгөлөн зарлажээ
2017-03-06 08:55:00