8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нэргүй: БЗД-ийн Засаг даргыг хууль зөрчиж, батламжлахыг оролдлоо

2017-03-03 12:04:43

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр /2017.03.02/ захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа. Албан мэдээнд “Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг” гэдгийг дурьдсан байв.

Энэ асуудлыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн эсэх асуудлаар бид тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Нэргүйгээс тодрууллаа.

-Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон. Гэтэл өнөөдөр Э.Бат-Амгалан гэж хүнийг Засаг даргаар батламжилжээ. Та бүхэн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал нь нийт 41 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан. Гэвч дүүргийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, хууль зөрчсөн. Энэ үйлдлийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх хуралдаад, дүүргийн Сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Гэтэл өнөөдөр хотын дарга С.Батболд Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурал анхдугаар хуралдаанаараа Засаг даргад Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлэн, хотын даргад уламжилсан. Хоёр ч удаа нэрийг нь өргөн мэдүүлсэн.

Хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа буцааж болно. Хоёр дахь удаагаа санал болгосон тохиолдолд таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байхаас гадна өөр хүнийг томилсон захирамж гаргасан нь хууль зөрчиж байгаа үйлдэл ээ.

Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах эрх нь гагцхүү Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал. Ард түмний сонголттой, шүүхийн шийдвэртэй, тов тодорхой асуудлыг шийдэлгүй хэдэн сар сунжруулчихаад, гэнэт л сар шинийн баярын үеэр ийм асуудал гаргаж байгаа нь баяр наадмаар далимдуулан нутгийн өөрөө удирдах эрхэнд халдсан бусармаг үйлдэл болж байна.

-Одоо та бүхэн яах вэ?

-Ажил хүлээлцэнэ гээд хүмүүс ирчихсэн, маргаан дэгдээд байж байна.

Шүүхийн шийдвэрийг  сөрж, хууль бус томилгоо хийсэн энэ асуудлын эсрэг Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хамгаалж, хууль бус үйлдлийн эсрэг тууштай тэмцэнэ ээ.

Г.ДАРЬ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баянзүрх сонгогч нар
АН-хан хэрвээ төр барьж байгаад МАН-хан ингэсэн бол шоронд хорьж сүржигнэн ял өгч батүүл нар орилж чарлан ал дүүжил гэж дүвчигнэх байсан. энэ ардчилсан ямаанууд яахаараа цагдаагийн эсрэг нунтаг цацаж
2017/03/04 182.160.32.74
Сонгогч
Пүрэвдаваа болиочээ лалараа шорон руугаа яв
2017/03/03 202.9.42.24
Huts muu mangaraa
Ene Su.Batbold boliochee. Ard tumnii sanal, songolt ed nariin huvid yu ch bish yum bna. Bosoe, temtsie arai dendej bna. Yu gesen ug ve ene chin odoo.
2017/03/03 202.70.46.218
  • Recent
  • Most Read
  • Most Comment