2017 оны Улсын төсөвт тодотгол хийж, зарим татварыг нэмж, орлого бүрдүүлэх шаардлагатай болсон тул УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт хуралдана. Учир нь манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт авахаар болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн дагуу Засгийн газар найман төрлийн татварыг нэмэх юм. Сар шинийн өмнөхөн Засгийн газар хуралдаж, 2017 оны улсын төсөвт тодотголыг УИХ-д өргөн барихаар шийдсэн.