8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндрөөс үсрэхийг завдсан иргэний амийг аварчээ

2017-03-02 09:50:00

 

 

 

 

 

Нийслэлийн Онцгой байдлын албаны албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэнд гал түймрийн 7, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажиллаж хурдан шуурхай ажиллаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэлийн СХД-ийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment